Саудын Арабын Мекка хотод цельсийн 49 хэм хүртэл халж, жил бүр лалын шашинтнуудын мөргөлийн үеэр олон арван хүн нас барж, олон мянган хүн наршсаны улмаас эмчлүүлж байна.
Амь үрэгдэгсдийн дунд 41 Иордан, 35 Тунис, 11 Иран иргэн байгаа гэж эрх баригчид мэдээлэв. Мөн Иорданы 22 иргэн сураггүй алга болж, 26 иран хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж Ираны Улаан хавирган сар нийгэмлэг лхагва гарагт мэдэгдлээ. Иранчуудын зарим нь халуунд цохиулсны улмаас нас барсан бол зарим нь суурь өвчтэй байсан гэж Ираны Улаан хавирган сар мэдээллээ.
Саудын Араб, Египетийн албан ёсны тоо хараахан гараагүй байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна. Нэмж дурдахад, засгийн газрууд улс орныхоо квотын хүрээнд Мекка руу бүртгүүлж, зорчсон мөргөлчдийн талаарх мэдээллийг үнэн гэдэгт итгэдэггүй. Учир нь бүртгэгдээгүй мөргөлчдийн тоо бүртгүүлснээсээ олон байдаг ажээ.
Даваа гарагт Саудын Арабын засгийн газар 2700 гаруй хүн наранд цохиулсан гэж мэдэгджээ. Энэ хооронд олон зуун хүн ойр дотны хүмүүсээ сураггүй алга болсон тухай олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.
Саудын Арабын Статистикийн ерөнхий газрын мэдээлснээр, дэлхийн хамгийн том шашны цуглаануудын нэг болох энэ жилийн Хаж мөргөлд 1.8 сая гаруй хүн оролцож байна. Мөргөлчдийн дунд нас барах тохиолдол цөөнгүй. Өнгөрсөн жил л гэхэд 200 гаруй хүн нас баржээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)