Хөлбөмбөгийн ЕАШТ эхлээд долоо дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр А болон В хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өрнөв. Бид та бүхэнд зургадугаар сарын 20-21-нийг шилжих шөнө болох гурван тоглолтыг танилцуулж байна.
Итали - Испани - 03 цагаас - 06.21 - В хэсэг
Өнөөдөр В хэсгийн хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтод Испани, өнгөрсөн ЕАШТ-ий аварга Италийн багтай учраа таарна. Тэд хэсгээ ижил 3 оноотой тэргүүлж буй. Урьдчилсан таамгаар тэдний аль хожсон нь хэсгээ тэргүүлэх боломжтой.
Словени - Серби - 21 цагаас - 06.20 - С хэсэг
Англи - Дани - 00 цагаас - 06.21 - С хэсэг
С хэсэг Словени, Сербийн багууд учраа таарчээ. Словени эхний тойрогт Данийн шигшээтэй тэнцэж, ижил 1 оноотой болсон. Хэсгийг Английн шигшээ баг 3 оноотой хошуучилж байна. Тэмцээний гурван удаагийн аварга Английн шигшээ баг энэ шөнө Данийн шигшээтэй нэгээ үзнэ.
Тэмцээний А хэсэгт Герман, Шотланд, Унгар, Швейцарь, В хэсэгт Испани, Хорват, Итали, Албаниийн шигшээ багуууд багтсан. Харин С хэсэгт Словени, Дани, Серби, Англи, D хэсэгт Нидерланд, Франц, Польш, Австрийн шигшээ багууд багтжээ. Сүүлийн E хэсэгт Украин, Словак, Бельги, Румын, F хэсэгт Португал, Чех, Гүрж, Туркийн шигшээ багууд багтаад байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)