Өмнөд Солонгос аялал жуулчлалын салбараа тахлын өмнөх түвшинд хүргэх зорилгоор К-поптой амьдралаа холбохыг мөрөөддөг гадаадын иргэдэд зориулсан шинэ төрлийн визийг удахгүй нэвтрүүлэх гэж байна.
“K-Culture Training Visa” гэгдээд буй уг виз нь К-поп уран бүтээл туурвидаг, бүжиг дэглээч, загвар өмсөгч мэргэжлээр суралцах хүсэлтэй гадаадын иргэдэд нээлттэй гэж Сангийн яамнаас даваа гарагт мэдэгдэв. Өргөдөл гаргагчдад шалгалт өгөх шаардлагагүй, авъяасаа үзүүлэх шаардлагагүй.
Мөн энэ оны сүүлээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарах гэнэ. Солонгос хэлийг сонирхох гадаадын иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь олон шүтэн бишрэгчдийг К-попоос үүдэлтэй бөгөөд Өмнөд Солонгос руу аялах хүртэл нь нөлөөлдөг гэж үздэг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)