Алдарт дуучин Жастин Тимберлейк согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр шүүхээр шийтгүүлжээ. Түүнийг Нью-Йорк дахь цагдаагийн газраас баривчилсэн гэж түүний өмгөөлөгч мэдэгдэв.
Цагдаа нарын мэдээлснээр дуучин Мягмар гаргийн өглөөний 12:37 цагийн орчимд Нью-Йоркийн Саг Харборт "машинаа согтуугаар жолоодож" байхыг ажигласан байна. Тимберлэйк 2025 оны BMW маркийн автомашин жолоодож явахдаа зогсох тэмдэг дээр зогсч, зорчих эгнээндээ явж чадаагүй гэж Саг Харборын цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Түүнийг саатуулсан офицерийн хэлснээр Тимберлейк машиндаа нэг шил мартинитэй байсан гэнэ. Мөн тэр найзуудынхаа араас явж байгаа тухайгаа даруй мэдүүлсэн гэж шүүхийн бүртгэлд дурдсан байна.
Тимберлейкийн нүд нь цус хуралттай, амьсгалаас нь архи уусан хурц үнэртэй байсан гэж шүүхийн тэмдэглэлд мөн дурджээ. Мөн тэр согтуурлын зэрэг тогтоох багаж руу үлээхээс хэд хэдэн удаа татгалзсан гэнэ.
Ямартай ч түүнийг батлан даалтад гаргахгүйгээр сулласан байна. Түүний дараагийн шүүх хурал долдугаар сарын 26-нд товлогдсон гэж Суффолк дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Л.Сайнаа