Өнгөрсөн шөнө Европын аварга шалгаруулах тэмцээний F хэсгийн эхний тоглолтууд болж өнгөрлөө. Уг хэсэгт хүчирхэг Португал, Турк, Чехийн шигшээ багуудаас гадна түүхэндээ анх удаа ЕАШТ-д оролцож буй Гүржийн шигшээ баг багтжээ.
Эхэнд тоглосон Гүрж, Туркийн шигшээ багуудын тоглолт галтай байж, 3:1 харьцаатай Туркийн багийн ялалтаар өндөрлөсөн. Удаах тоглолтод Португалын шигшээ баг 2-1 харьцаатай Чех улсын шигшээ багийг хожиж 3 оноогоо бүтэн авлаа.
Кристиано Роналду зургаа дахь удаагаа Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон анхны тоглогч болж, түүх бүтсэн энэ үдэш Португал бөмбөг эзэмшилт сайтай байсан ч 62 дахь минутад Лукас Провод алсын буланд гайхалтай цохилтыг хийснээр Чех тэргүүлж эхэлсэн.
Долоон минутын дараа Чехийн хаалгач Жиндрих Станек Нуно Мендешийн толгойгоороо зайлуулсанэ бөмбөгийг Робин Хранакийн цохилт гоол болгож, харьцааг тэнцүүлсэн. Улмаар Португалын сэлгээний тоглогч Франсиско Консейсаогийн гоол тоглолтын хувь заяаг шийдсэн.
Л.Сайнаа