Өнгөрсөн шөнө Европын аварга шалгаруулах тэмцээний F хэсгийн эхний тоглолтууд болж өнгөрлөө. Уг хэсэгт хүчирхэг Португал, Турк, Чехийн шигшээ багуудаас гадна түүхэндээ анх удаа ЕАШТ-д оролцож буй Гүржийн шигшээ баг багтжээ.
Эхний учраа Туркийн эсрэг Гүржийн баг тоглов. Туркийн шигшээгээс 19 настай Арда Гюлерын холын зайн гайхалтай цохилт, тоглолтын эцсийн мөчид хаалгачгүй хаалга руу Керем Актуркоглугийн цохисон цохилт тоглолтын хувь заяаг шийдэж, 3:1 харьцаатай Туркийн баг бүхэ гурван оноогоо авлаа.
Анхны ЕАШТ-дээ оролцож буй Гүржийн шигшээгийн ахлагч Жорж Микаутадзе Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх анхны гоолыг оруулж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. Тэд зургаа дахь удаагаа уг тэмцээнд оролцож буй Туркийн шигшээг сандаргаж, гайхалтай тоглолтыг үзүүлсэн юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)