Он гарсаар манай улс нийт 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 10.8 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад арав гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.
- Экспортын хэмжээ 1.2 хувь,
- Импортын хэмжээ 26.9 хувиар тус тус өсжээ.
Түүнчлэн БНХАУ-тай хийсэн худалдаа нийт бараа эргэлтийн 70.7 хувийг дангаар бүрдүүлж байна. Нийт худалдаа хийсэн улс орноос БНХАУ-тай хийсэн худалдааны хэмжээ 7.6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 70.7 хувийг дангаар бүрдүүлж байна. Биет хэмжээгээр тооцвол нүүрсний экспорт 8.6 сая тонноор өсөж, нийт 32.5 сая тоннд хүрчээ.
Сэтгэгдэл (9)