Баримт 1
Тэр анх 2009 оны хоёрдугаар сард “Алдар” спорт хороонд хөл тавьсан.
Баримт 2
2010 оны хоёрдугаар сарын 1-нд байт харвааны спортоор хичээллэж эхэлснээс хойш 14 жил болжээ.
Баримт 3
Тэр анхандаа байт харвааны мундаг тамирчин болох тухай огт бодоогүй. Зүгээр л нэг сайн инженер болоод завсар зайгаар нь харваад явна гэж боддог байж.
Баримт 4
"Ханжоу 2022" Азийн наадмын аварга болсон. Улмаар "Парис 2024" Олимпын наадамд оролцох эрхээ авчээ.
Баримт 5
Энэ амжилтыг нь төр үнэлж, 2023 онд “Алтан гадас” хүртээжээ.
Баримт 6
Түүнчлэн “Бөртэ чоно-2023” ёслолын оны шилдгийн шилдэг тамирчнаар шалгарсан.
Баримт 7
2013 онд ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуульд геодезийн мэргэжлээр элсэн оюутан болсон.
Баримт 8
Тэгсэн яг 2014 оноос эхлэн түүний байт харвааны амжилт сайжирч эхэлсэн тул чөлөө авсан. Одоогоор төгсөөгүй л байгаа.
Баримт 9
Б.Отгонболд 2015 онд үндэсний шигшээ багт багтсан.
Баримт 10
Улмаар 2016 онд Риогийн олимпын эрх олгох тэмцээнд оролцож өмнүүрээ таслуулж байлаа. Түүнд энэ хугацаанд шантрах үе зөндөө байсан.
Баримт 11
Түүний харвадаг нум 2-3 кг жинтэй. Хөвчөө татахаар 20 кг ачааг өргөж байгаатай дүйцдэг. Тэгэхээр өдөрт дээд тал нь 500 сум харвадаг гэж бодоход, өдөрт 10 тонн ачаа өргөдөг гэсэн үг.
Баримт 12
Тэр зорилгоо хэтийн, жилийн, сарын гэж гурав хувааж, тэмдэглэл хөтөлдөг.
Баримт 13
Өглөө босоод олимпод өрсөлдөнө гэсэн зорилгоо санаж байхын тулд утасныхаа нүүрэнд олимпын цагаригийн зургийг тавьсан аж.
Баримт 14
Тэр нэгэн ярилцлагадаа " Гэрийнхэн маань намайг их дэмждэг. Миний анхны тэмцээн, 2010 оны өсвөрийн улсын аваргад түрүүлэхэд аав, ээж хоёр үзсэн юм. Түүнээс хойш аав үзсээр байгаад өөрөө байт харвааны улсын шүүгч болсон /инээв/. Одоо тэд маань тэтгэвэрт гарсан. 2011 онд өсвөр үе, залуучуудын дэлхийн аваргад явахад гэрийнхэн маань 8 сая төгрөгийн зээл авч, анхны нумыг минь авсан. Гэр бүл минь тусалсан учраас миний амжилт хурдтай ахисан. 2015 онд Солонгост болсон тэмцээнд ороход, тэнд ажиллаж байсан хоёр ах маань надад шинэ нум авч өгч байлаа. Тухайн жилийнхээ аравдугаар сард Дэлхийн цэргийн VI их наадмаас алтан медаль авч шинэ нумаа мялааж байв. Өнгөрсөн онд бас нэг ах маань миний гурав дахь нумыг авч өгсөн юм" хэмээжээ.
Баримт 15
Түүнийг анх энэ спортод хөл тавихад 100 хүүхэд хамт хичээллэдэг байж. Харин тэднээс үлдсэн нь Б.Отгонболд ганцаараа юм.
Сэтгэгдэл (2)