Баримт 1
Бостон Селтикс нь АНУ-ын Бостон хотоос үүсэлтэй мэргэжлийн сагсан бөмбөгийн баг юм.
Баримт 2
Селтикс Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд (NBA) Дорнод бүсийн Атлантын дивизионы гишүүнээр өрсөлддөг.
Баримт 3
1946 онд лигийн анхны найман багийн нэг болж байгуулагдсан.
Баримт 4
Селтикс нь NBA-ийн түүхэн дэх хамгийн амжилттай багуудын нэг гэж тооцогддог бөгөөд Лос Анжелес Лэйкерс багтай адил 17 удаа NBA-ын аварга болсон баг байв. Одоо тэд 18 дахь түрүүгээ авч, хамгийн хамгийн болох уралдаанд яллаа.
Баримт 5
Селтикс Лэйкерстэй гайхалтай өрсөлдөөнийг үзүүлсээр ирсэн. Багуудын өрсөлдөөн ялангуяа 1960, 1980-аад онд тод харагдаж байв. Тэд Лейкерстэй NBA-ийн финалд 12 удаа тоглож, есөн удаа хожсон.
Баримт 6
Дасгалжуулагч Ред Ауэрбахаар ахлуулсан баг 1956 онд драфтын өдрийн наймаагаар Селтиксийн гүрний тулгын чулуу болох төвийн тоглогч Билл Расселийг худалдаж авснаар 1950-иад оны сүүлчээр Селтиксийн ноёрхол эхэлсэн гэж хэлж болно.
Баримт 7
Расселээр ахлуулсан баг холбогч Боб Куси, 1956-1957 оны шилдэг шинэ тоглогч Том Хайнсон нарын голлох оролцоотойгоор 1957 онд НБА-гийн анхны аварга болсон.
Баримт 8
Рассел, Том Хайнсон, Дон Нелсон, КС Жонс, Жон Хавличек, Сэм Жонс, Сатч Сандерс, Билл Шарман зэрэг ирээдүйн Алдрын танхимынхан Селтиксийг франчайзын түүхэн дэх хамгийн агуу үе рүү авчирч, 1959-1966 онд найман удаа дараалсан аваргын цом өргөв.
Баримт 9
Рассел 1969 онд тоглогч дасгалжуулагчийн хувиар багаа мандуулсан. Тэр АНУ-ын аль ч спортын төрөлд анхны Африк-Америк ахлах дасгалжуулагч болж, багаа сэргээн босгох ажилд ханцуй шуун зүтгэсэн. 1970-аад оны дундуур Селтикс дахин мандаж, 1974, 1976 онуудад аварга болсон.
Баримт 10
1980-аад онд Селтикс дахин мандав. Тус баг Мэжик Жонсон, Карим Абдул-Жаббар тэргүүтэй "Showtime" Лэйкерс багтай дахин өрсөлдөөнийг эхлүүлсэн. Ларри Берд, Кевин МакХейл, Роберт Пэриш нарын "Том гурвал"-ыг бүрдүүлсэн Селтикс 1981, 1984, 1986 онуудад аварга болж байв.
Баримт 11
Бирд, МакХейл нар зодог тайлж, 1986 оны драфтын тоглогч Лен Биас, од тоглогч Рэгги Льюис нар цаг бусаар нас барсны дараа Селтикс 1990-2000-аад оны эхэн үеийн ихэнх хугацаанд уналтад байсан гэхэд болно.
Баримт 12
Селтикс Кевин Гарнетт, Пол Пирс, Рэй Аллен нарын шинэ "Том гурвал"-ыг цуглуулсны дараа л дахин амжилтанд хүрсэн. Ахлах дасгалжуулагч Док Риверсийн удирдлага дор баг нь 2008 онд Лэйкерс багийг хожиж аварга болсон. Селтикс 2010 онд дахин NBA-гийн финалд шалгарсан ч мөн л Лос Анжелес багт хожигдсон.
Баримт 13
2013-14 оны улирал эхлэхэд Гарнетт, Пирс, Аллен нар багт байхаа больсон. 2013 онд Пирс, Гарнетт нарыг Брүүклин Нетс рүү явуулж, Жейлен Браун, Жейсон Татум нарыг ээлж дараалан драфтаар эгнээндээ авсан нь ололт байв. Гэвч 2016-17 оны улирлаас эхлэн найман жилийн хугацаанд зургаан сүүлийн шатанд шалгарчээ. Улмаар 2022, 2024 онд НБА-гийн финалд тунав. Тэд 2022 онд Голден Стэйт Уарриорс багт хожигдсон.
Баримт 14
Бостон Селтикс багийг 1946 оны зургадугаар сарын 06-нд Бостон Гарден-Арена корпорацийн ерөнхийлөгч Уолтер А.Браун Америкийн сагсан бөмбөгийн холбоонд баг болгон байгуулжээ. 1948 онд баг нь анхны плей-оффын тоглолтоо хийсэн ч Чикагогийн Стагс багт 4:1-ээр хожигдсон. 1949 онд тус баг зүүн дивизионд тавдугаар байрт орж плэй-оффыг өнжсөн. Дараа нь 1949 оны наймдугаар сарын 03-нд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны нэг хэсэг болсон.
Баримт 15
1950 онд Селтикс Чак Күпертэй гэрээ байгуулсан нь хар арьст тоглогчийг драфталсан анхны NBA-ын анхны баг болов.
Баримт 16
"The Rifleman" хочит сагсан бөмбөгч Чак Коннорс нь Селтиксийн хамгийн анхны гишүүн байжээ.
Баримт 17
Бостон Селтиксийн лого нь бөмбөг хуруун дээрээ эргүүлж буй лепречаоныг дүрсэлсэн. Анх үүнийг Селтиксийн ахлах дасгалжуулагч Ред Ауэрбахын ах Занг Ауэрбах зохион бүтээжээ. 1995–96 оны улиралд логоны цорын ганц өнгө нь ногоон, цагаан, хар өнгөтэй байв. Дараа нь 1996-1997 оны улиралд клубын 50 жилийн ойг тохиолдуулан логог бүрэн өнгөөр будсан. Лаккигийн нүүр, гар хоёулаа шаргал өнгөтэй байсан бол хантааз, эрвээхэй зангиа, малгай дээр алт, мөн бөмбөг, өмд, гутал нь хар өнгөтэй болсон.
Баримт 18
Түүхийнхээ ихэнх хугацаанд Селтикс айлын талбайд ногоон, өөрийн талбайд цагаан дүрэмт хувцас өмсдөг байв. Одоогийн Селтиксийн дүрэмт хувцасны үндсэн загвар нь багийн эхний жилүүдэд хийгдсэн бөгөөд замналдаа тэд үсэг, зураасанд бага зэрэг засвар хийсэн.
Баримт 19
Мөн тус баг түүхэндээ хар пүүз өмсдөг уламжлалтай байжээ. Селтиксийн эзэн асан Рэд Ауэрбах цагаан пүүзний асуудалтай тулгарсан бөгөөд цагаан шаахай нь амархан бохирддог учир хар пүүзний уламжлалыг эхлүүлсэн. 1970-аад оны эхээр Селтикс пүүзнийхээ өнгийг ногоон болгож өөрчилсөн боловч 1985 он гэхэд Селтик ногоон өнгийн зөв найрлагыг гаргахад хүндрэлтэй байсан тул ердийн хар өнгийн пүүз өмсөх болжээ.
Баримт 20
1946–1963 онд Уолтер А.Браун, 1963–1965 онд Луис Пиери, 1965–1967, 1968–1970 онуудад Жак Уолдрон, 1967–1968 онд Кларенс Х.Адамс, 1970–1997, 2001-2006 онуудад Ред Ауэрбах, 1997–2001 онд Рик Питино, 2007 оноос өнөөг хүртэл Рич Готам багийн ерөнхийлөгч байна.
Баримт 21
Одоо байгаа бүрэлдэхүүнээс хамгийн өндөр нь Пэйтон Майкл Притчард, Люк Фрэнсис Корнет нар юм. Притчардын өндөр 218 см, Корнетынх 2016 см.
Баримт 22
Харин хамгийн ахмад нь 1990 онд төрсөн Жрью Рандалл Холидай. Хамгийн залуу нь 2004 онд төрсөн Жордан Э.Уолш юм.
Баримт 23
Олон улсын сагсан бөмбөгийг удирддаг байгууллага болох FIBA олон улсын сагсан бөмбөгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Селтиксийн холбогдолтой хоёр тоглогчийг ФИБА-гийн алдрын танхимд сонгон шалгаруулжээ. Билл Рассел 2007 онд, Шакил О'Нил 2017 онд тус тус алдрын танхимд багтав.
Баримт 24
Массачусетс мужийн Бостон хотын Бостон Аренад 1946-1955 онд шигшээ баг байрладаг байв. Улмаар 1995 оныг хүртэл Бостоны цэцэрлэгт хүрээлэн, 1995 оноос одоог хүртэл TD Garden-д байрлаж байна.
Сэтгэгдэл (2)