Франкфурт хотод болсон тоглолтод Словакийн шигшээ баг Иван Шранц-ийн гоолоор Бельгийн шигшээ багийн эсрэг анх удаа ялалт байгууллаа. Бельгийн шигшээ багийн довтлогч Лукаку хоёр ч удаа хаалганы тор хөдөлгөсөн хэдий ч шүүгчийн шийдвэрээр цуцлагдаж багтаа хожил авчрах боломжийг алдлаа.
Словак Бельгийг хожсоноор энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээний хамгийн том дуулианыг дэгдээсэн гэхэл хилсдэхгүй. Дэлхийд гуравдугаарт бичигдэж байсан Бельги тоглолт эхлэхээс өмнө Е хэсгийг тэргүүлж шүүгчийн дуулиантай шийдвэр ялагдалд хүргэлээ гэж хүмүүс харж байна.
Боломжууд байсан багий од Ромелу Лукаку хэд хэдэн гоол үрэн таран хийж, хоёрдугаар хагаст хоёр гоолоо хүчингүйд тооцуулав. Эхнийх нь отон тоглолт байсан ч хоёр дахь нь цаг дуусахад гурав хүрэхгүй минут үлдээд байхад орсон ч гар хүрсэн гэх үндэслэлээр илүү маргаан дагуулав.
Эхний хагаст Манчестер Ситигийн Жереми Докугийн сул дамжуулалтыг Иван Шранц ашиглаж, Словак 1:0-ээр хэсгийн эхний хожлоо байгуулав. Бельгийн бүрэлдэхүүнд алдарт Лукакугаас гадна, Манчестер Ситигийн од Кэвин Де Бройн байгаад ч нэмэр байсангүй.
Е хэсэгт Бельги, Словак, Украин, Румыны багууд бий. Нөгөө талд Румыны шигшээ баг мөн таавар эвдэж Украиныг 3:0-ээр бут ниргэв.
Л.Сайнаа