Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтууд үргэлжилж байна. Дюссельдорф хотод болсон хэсгийн эхний тоглолтод D хэсэгт Францын хүчирхэг баг Австрийн багтай таарч, 1-0 харьцаатай эхний хожлоо авлаа.
Уг тоглолтод 7 тоглогч шар хуудсаар торгуулсан нь хачирхалтай. Максимилиан Вөбер-ийн өөрийн хаалганд мөргөж хийсэн гоолоор Францын шигшээ баг Австрийн шигшээ багийг хожиж 3 оноогоо авлаа.
Францын шигшээ багийн ахлагч, Реал Мадридын шинэ од Килиан Мбаппе 90 дэх минутад сэлгээнд суув. Тэр Австрийн хамгаалагч Кевин Дансотой агаарт мөргөлдсөний дараа хамраас цус садарсан. Фенүүд нь түүнийг бэртэл авсан эсэхэд санаа зовнин буй. Уг хэсэгт Франц, Австри, Польш, Нидерландын багууд буй. Өөр учраанд Нидерландын шигшээ баг Польшийг 2:1-ээр илүүрхээд буй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)