“ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” аянд хамрагдаж ТАУН хаусын эзэн болох уу?
Худалдаа хөгжлийн банкнаас жил бүр зохион байгуулдаг “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” урамшуулалт хөтөлбөр үргэлжилсээр байна. Өнгөрсөн хугацаанд Хуримтлалтай Монгол аянаараа дамжуулан 2,000 гаруй харилцагчаа 100,000₮ - 2,000,000₮ -р урамшуулж, 20 гаруй харилцагчаа гадаадад аялуулан 4 жилийн хугацаанд 5 дахь харилцагчийнхаа гал голомтыг бадраах, байр бэлэглэсэн.
Хуримтлалтай Монгол аяны энэ улирлын СУПЕР УРАМШУУЛЛЫН ЭЗЭН найрамдалд байрлах 122м.кв ТАУН ХАУС болон 500м.кв өөрийн эзэмшлийн газрын эзэн болох юм. Тэгвэл энэхүү ТАУН ХАУС-н эзнээ Үндэсний их баяр наадмын өмнө буюу 7-р сарын 10-ны өдөр тодруулахад бэлэн болоод байна.
Энэ удаагийн аяны онцлог нь хадгаламждаа орлого нэмсэн сараас хамааран урамшууллын эрх нь НЭГЭЭС - ЗУРГАА дахин үржигдсэн. Өөрөөр хэлбэл 1-р сараас 6-р сарын хугацаанд үржүүлсэн, цуглуулсан бүх эрхээрээ ТАУН ХАУС-н тохиролдоо оролцох юм.
Хэрвээ та хараахан хуримтлалаа үүсгэж амжаагүй байгаа бол TDB Online банкныхаа ХЯЛБАР ХУРИМТЛАЛ цэсээр хандаж ямар нэгэн санхүүгийн дарамтгүйгээр хуримтлалаа үүсгэх боломжтой шүү. Мөн шинээр ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээнд бүртгүүлсэн харилцагчдаа Хуримтлалтай Монгол аяны 1 урамшууллын эрх бэлэглэж байна.
Хэрвээ та аль хэдийн аяндаа хамрагдаж байгаа бол ЭНД дарж цуглуулсан нийт урамшууллын эрхээ шалгаарай
Аяны талаар илүү ихийг ЭНД дарж авна уу.
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ
Сэтгэгдэл (2)