Хонгконгийг Бээжин, Шанхайтай холбосон өндөр хурдны галт тэрэгний шинэ үйлчилгээ үүд хаалгаа нээжээ. Хот улсыг Бээжин, Шанхайтай холбосон шөнийн хоёр шинэ маршрут зургадугаар сарын 15-нд ашиглалтад орлоо.
Хоёр галт тэрэг орой нь Хонконгийн Баруун Ковлун өртөөнөөс хөдөлж, өглөөний 6.53 цагт Бээжинд, 6.45 цагт Шанхайд хүрнэ. Өөрөөр хэлбэл Бээжин рүү 12.5 цаг, Шанхай руу 11 цаг орчим аялна. Буцах аялал Бээжин, Шанхайгаас оройн 20 цагийн орчимд хөдөлж, Хонгконгод өглөөний 8.47, 7.29 цагт хүрэх юм.
Эдгээр чиглэлүүд долоо хоногийн дөрвөн өдөр, баасан гаргаас даваа гараг хүртэл орой бүр нийтэд үйлчлэх гэнэ. Энэ нь илүү тав тухтай, хурдан байх бөгөөд аяллын цагийг хоёр дахин багасгаж, жуулчдын сонирхлыг татдаг хотуудад аялал жуулчлалыг дэлгэрүүлэх олон талын ашигтай гэж албаны хүмүүс үзэж буй.
Эдгээр хот хоорондын төмөр замын үйлчилгээ болох Бээжин-Ковлон, Шанхай-Ковлоон нь 1997 онд эхэлсэн. Хятадын нийслэл рүү галт тэргээр явахад 24 цаг орчим, Шанхай хүртэл 19 цаг орчим явдаг байсныг ийнхүү сайжруулаад байгаа аж.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (5)