Жо Байден, Доналд Трамп хоёрын дунд ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн үлдээд буй. Гэвч Трампын 34 зүйл анги бүхий гэмт хэрэг, Байдены хүүгийн хар тамхи, галт зэвсгийн хууль зөрчсөн зэрэг хэргүүд хэнийг ч унагаж мэдхээр томорсон гэдгийг хэлэхэд илүүдэхгүй.
Зургадугаар сарын 27-нд CNN телевизээр 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн анхны мэтгэлцээн болно. Энэ нь өдгөө 81 настай Байденг дахин дөрвөн жил ажиллах боломжтой гэдгээ харуулах чухал боломж хэдий ч түүнийг улсаа удирдах чадваргүй гэж үзэх олны бодол төдийлөн өөрчлөгдөхгүй гэж шинжээчид зэж байна.
Экс ерөнхийлөгч Д.Трамп одоогийн ерөнхийлөгчийн Байдены нас, байгаа байдлыг үргэлж доош нь хийж, гүүмжилсээр ирсэн. Тэр ч бүү хэл түүнийг улс удирдах насгүй гэдэг. Д.Трамп өнгөрсөн баасан гарагт 78 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Трамп Байдены тогтворгүй зан авир, компанит ажлыг дөрвөн жилийн өмнөх Америкийн ардчиллыг бут ниргэх гэсэн оролдлого хэмээсэн.
2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн Байдены талд эргэхэд Трампыг дэмжигчид Капитол Хилл 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр халдлага үйлдэж, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Үүнд Д.Трампыг буруутай гэлцэж, үймээнийг далимдуулан төрийн нууцад хамаарах чухал баримт бичгүүдийг хулгайлсан гэж шүүх үзэж байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн ер бусын эрт болж байгаа бөгөөд энэ нь тэдэнд олон сарын турш тогтвортой байсан Цагаан ордны өрсөлдөөнд эртнээс түлхэц өгөх боломжийг олгоно гэсэн үг юм. Трамп гол мужуудад санал хураалт явуулж байна. Байден ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад шаардлагатай 270 санал авах шаардлагатай байгаа. Олон америкчуудын хувьд өндөр үнэ, зээлийн хүүгийн өсөлтөөс болж шинэ орон сууц, автомашин худалдаж авах, зээл авахад хүндрэл учирч байгаа нь өмнөх ерөнхийлөгч Д.Трампад тахлын өмнөх эдийн засгийн талаар дурсах сайхан боломжийг олгож байгаа. Тэдний энэ байдал дээр нь дөрөөлж, өөрийгөө сонгуулах итгэл үнэмшлийг төрүүлж болох юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)