Тэйлор Свифтийн Шотландын нийслэл Эдинбургт хийсэн тоглолт геологийн мэргэжилтнүүдийг цочирдуулаад байна.
Түүний шүтэн бишрэгчид өнгөрсөн долоо хоногт Шотландын нийслэлд түүний тоглолтыг үзэж байхдаа олноороо нэгэн зэрэг үсэрч, бүжиглэснээс болж газар хөдлөлт үүссэн гэж Британийн Геологийн алба (BGS) мэдэгдэв.
Дуучин аялан тоглолтынхоо хүрээнд Баасан, Бямба, Ням гаргуудад гурван шөнийг өнгөрөөсөн Мюррейфилд цэнгэлдэх хүрээлэнгээс бараг дөрвөн милийн зайд газар хөдлөлтийг хэмжигч байсан гэж BGS цахим хуудаснаа мэдээлэв.
Цэнгэлдэх хүрээлэнг эзэмшдэг Шотландын регбигийн багийн мэдээлснээр эхний шөнө бараг 73 мянган хөгжөөн дэмжигч оролцсон байна. Энэ нь Шотландын түүхэн дэх хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгийн концерт байсан гэсэн үг. Свифт өнгөрсөн зун 65 мянган шүтэн бишрэгчдийнхээ өмнө тоглосон нь хамгийн дээд амжилтаар бүртгэгдээд байв.
Свифт дэлхийн 22 оронд 152 газар дамнан "Eras Tour" аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд энэ нь бүх цаг үеийн хамгийн их орлого олсон аялан тоглолт болох төлөвтэй байна.
Л.Сайнаа