Спортын Арбитрын шүүх эцсийн дүгнэлтээ гаргаж, М.Бадарчийг допинг хэрэглэсэн хэмээн үзсэн тул унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгох үйл ажиллагаа болж өнгөрлөө. Нэгэнт шийд гарсан тул аймгийн хурц арслан Б.Баянмөнх улсын начин болж, Улсын начин Э.Даш харцага, Улсын шинэ харцага С.Сүхбат заан, шинэ гарди Ц.Бямба-Отгон арслан цолтой болов.
Арслан цол хүртсэнийхээ дараа Ц.Бямба-Отгон "Наадмаар даваад цолоо авсан бол сайхан байлгүй яах вэ. Үндэсний бөхийг муухай харагдуулж байгаа зүйл бол сэргээш. Бөхөө хайрлаж хүндэтгэдэг ард түмэн, бөхөөр анхлан хичээллэгч залууст сургамж болох үйл явдал боллоо гэж харж байна. Монголын ард түмэн маань эрийн гурван наадмаараа омогшдог. Удахгүй болох наадмаараа сайхан наадаарай гэж хэлье. Өнөөдрөөс наадмын бэлтгэлдээ гарч байгаа" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (12)