Спортын Арбитрын шүүх эцсийн дүгнэлтээ гаргаж, М.Бадарчийг допинг хэрэглэсэн хэмээн үзсэн тул унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгох үйл ажиллагаа болж өнгөрлөө. Нэгэнт шийд гарсан тул аймгийн хурц арслан Б.Баянмөнх улсын начин болж, Улсын начин Э.Даш харцага, Улсын шинэ харцага С.Сүхбат заан, шинэ гарди Ц.Бямба-Отгон арслан цолтой болов.
Энэ талаар Улсын даян аварга Н.Батсуурь өөрийн бодлыг хэлжээ. Тэрбээр "Ямар азаар Бямба-Отгоныг даваагүй юм бэ. Одоо даваад түрүүлсэн юм уу, үзүүрлэсэн бол бүгд барьж идэх байх даа. Ай тавилан юм даа" хэмээжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (51)