Спортын Арбитрын шүүх эцсийн дүгнэлтээ гаргаж, М.Бадарчийг допинг хэрэглэсэн хэмээн үзсэн тул унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгох үйл ажиллагаа болж өнгөрлөө. Нэгэнт шийд гарсан тул аймгийн хурц арслан Б.Баянмөнх улсын начин болж, Улсын начин Э.Даш харцага, Улсын шинэ харцага С.Сүхбат заан, шинэ гарди Ц.Бямба-Отгон арслан цолтой болно.
Ингэснээр Улсын шинэ заан С.Сүхбат заан цолтнуудын хамгийн сүүлд эрэмбэлэгдэхээр боллоо. Түүний хувьд Аймгийн хурц арслан цолноос шууд Улсын заан болж буй.
Заан цолтнуудыг Улсын баяр наадамд хоёр удаа долоо, хоёр удаа зургаа, нэг удаа тав давсан Б.Пүрэвсайхан манлайлж, хоёр удаа долоо, нэг удаа зургаа давсан Н.Жаргалбаяр удаалж буй. С.Сүхбатаас өмнө уг эрэмбийг Б.Соронзон болд заан отголж байсан юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)