Баримт 1
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "халаасны хүн" Б.Ариун-Эрдэнэ энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байна. Тэрээр бөхийн замналаа хаяж, Булган аймгийн Засаг дарга болтлоо уяагаа суллуулсан юм.
Баримт 2
Б.Ариун-Эрдэнийг "үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдсон" тул үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон тухай мэдээлэл жил гаруйн өмнө л цацагдаж байлаа. Гэхдээ хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрүүтэй мэдүүлсэн хэмээгдэж, сахилгын шийтгэл буюу гурван сарын цалингаа 30 хувьдуулж байсан нэгэн.
Баримт 3
Түүнийг Засаг даргаар томилогдсноосоо хойш орон нутгийн хөгжилд гэхээс илүү 2024 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж, Х.Баттулгын улс төрийн замын "мануул" хийх зорилготой гэгдэж байв.
Баримт 4
Тухайн үед ЗГХЭГ-ын дарга хэлэхдээ, Б.Ариун-Эрдэнийг удаа дараа ОХУ-д зочилж, Засгийн газрын “Нэг цонх”-ны бодлогыг зөрчсөн байж болзошгүй хэмээн онцолж байлаа.
Баримт 5
Парламентад ажилласан цагаасаа хойш АН-ын дарга асан С.Эрдэнэтэй түнжин хагарч тамга тэмдгийн маргаантай явсан түүнийг Х.Баттулгын утсан хүүхэлдэй гэдэг.
Баримт 6
Н.Түвшинбаяр багын найз, улсын начин Э.Энхбатын амь насыг хөнөөхөд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хамт байсан талаарх мэдээлэл гарсны дараа “Би гэрийн тусгаарлалт байсан. Зодоон болох үед тэнд байгаагүй” гэх утга бүхий зүйлийг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байжээ.
Баримт 7
Б.Ариун-Эрдэнэ бол Монгол-Хятадын бизнесийг дэмжих “Эрдэнэс санхүү, хөрөнгө оруулалтын сан”-гийн тэргүүн. Түүнд үүнээс эхлээд сонгуульт ажил олон. Булган аймгийн Ардчилсан холбоог удирдаж, энэ аймгийн тодотголтой бүх холбоог л удирдангаа алдсан. Ер нь Х.Баттулгын зассан зам түүнийг парламентын сонгууль хүртэл чирээд ирлээ.
Баримт 8
Х.Баттулга Б.Ариун-Эрдэнийг “Монголросцветмет нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Шижир алт” компанийн захирлаар 2018-2020 онд ажиллуулсан байдаг аж.
Баримт 9
Түүний нийт хөрөнгө 7 тэрбум төгрөгийг хол давжээ. Тэрбум гаруй төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай. 600 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Өөрийн орлого нь 179 сая төгрөг. Адуу малынх нь үнэлгээ 5,167,640.00 мян.төгрөг.
Баримт 10
Төрд крандуулан өгсөж яваа, Аймгийн арслан Б.Ариун-Эрдэнийн орлого үлэмж нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Тэрбээр 2021 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлогыг 26 сая 958 мянга, гэр бүлийн гишүүдийн орлогоо 9 сая 254 мянга гэж мэдүүлж байж. Тэгвэл 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлогыг 268 сая 669 мянга, гэр бүлийн гишүүдийн орлогоо 100 сая 321 мянган төгрөг хэмээн мэдүүлснээс харахад түүний орлого үлэмж нэмэгдсэн байна. Түүний хувьд ЕвроАзи Жем ХХК, Лаки небула ХХК, ЭйЭсӨү ХХК-ийн хувьцаа эзэмшигч.
Сэтгэгдэл (5)