Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа энэ өдөр 100 насны босго алхлаа. Лувсанжамцын Цогзолмаа нь 1924 оны зургадугаар сарын 15-ны энэ өдөр Төв аймгийн Угтаал-Цайдам суманд мэндэлжээ.
Тэрбээр 1940 онд Урлагийн сургуулийн жүжигчний ангид орж 1942 онд төгссөн байна. Ингээд улсын циркт жаз хөгжимчин, төв театрт дуучин, жүжигчнээр ажиллаж байв. Мөн 1957-1961 онд МУИС анх удаа мэргэжлийн найруулагчийн анги нээхэд элсэж төгсжээ.
Тэрбээр 1945 онд БНМАУ-ын МУГЖ, 1951 онд БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал, 2001 онд МУАЖ, 2007 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.
Тэр бол БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Цэндийн Намсрайн гэргий, БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын Жүжигчин Намсрайн Сувд, Ая зохиогч, урлаг судлаач, "Инээмсэглэл" хамтлагийн гишүүн Намсрайн Ганхуягийн ээж билээ.
Мөн тэрбээр 74 өмнө бүтээгдсэн "Цогт тайж" киноны уран бүтээлчдээс ганцаараа сэрүүн тунгалаг байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (30)