Өнгөрсөн ДАШТ-ий аварга Аргентины шигшээ багийн ахлагч, домогт хөлбөмбөгч, MLS лигийн “Интер Майами” багийн довтлогч Лионел Месси Парисын олимпод өрсөлдөх Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд орохгүй байхаар шийджээ.
Тэрбээр шийдвэрийнхээ талаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хавьер Маскеранод хэдийнээ мэдэгдсэн бөгөөд "Би Маскеранотой ярилцсан, бид хоёул нөхцөл байдлыг ойлгосон. Одоо олимпын талаар бодоход хэцүү байна. Тэгээд ч миний хувьд бүх тоглолтыг алгасахгүй оролцдог нас минь өнгөрөөд байна" гэж хэлсэн талаар “Mundo Deportivo” сонинд мэдээлсэн байна.
Өдгөө 36 настай тэрбээр Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан 2008 оны Бээжингийн олимпоос алтан медаль хүртэж байв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)