Баримт 1
УИХ-ын гишүүн Цэвэгдоржийн Туваан. Тэрбээр Ардчилсан намаас Төв аймагт нэр дэвшиж, анх удаагаа парламентад сонгогдсон улстөрч.
Баримт 2
Тэрбээр 1989-1990 онд Коминскийн их сургуульд сурч, 1991-2000 онд Анагаах ухааны их сургуульд хүний их эмчээр суралцсан.
Баримт 3
2008 оноос 2012 онд Эрүүл мэндийн сайдын орон тооны бус зөвлөх хийжээ. Дараа нь "Голден ийгл" компанийн захирлаар ажиллаж байжээ. 2012-2014 онд Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар хоёр жил ажилласны дараахан 2015-2016 онд Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газрын дарга, 2017-2020 онд Ардчилсан нам Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан намтартай нэгэн.
Баримт 4
Ийнхүү 2020 оны УИХ-ын сонгуульд Төв аймагт нэр дэвшиж, 36.82 хувийн саналаар УИХ-ын гишүүн болсон.
Баримт 5
Парламентад ажилласан цагаасаа хойш АН-ын дарга асан С.Эрдэнэтэй түнжин хагарч тамга тэмдгийн маргаантай явсан түүнийг Х.Баттулгын утсан хүүхэлдэй гэдэг.
Баримт 6
2020 онд сонгуульд ялагдал хүлээсэн С.Эрдэнэ тамгаа түүнд итгэж хүлээлгэсэн боловч Ц.Туваан түүнийг нь экс Ерөнхийлөгчид бэлэглэх шахсан. Тиймээс С.Эрдэнэ намдаа буцан ирснээр АН-ын их хэрүүл эхэлсэн юм.
Баримт 7
С.Эрдэнэ, Ц.Туваан хоёроос болж АН хоёр талд, хоёр даргатай, хоёр тамгатай болсон. АН-ын хүчийг сулруулж, нам дотроос нь задалсан хүн бол экс Ерөнхийлөгч Х.Баттулга агаад түүнийг гардан гүйцэтгэсэн нь Ц.Туваан юм.
Баримт 8
Ц.Туваан, С.Эрдэнэ хоёр АН-ыг авах гэсэн албан бичиг УДШ-д удаа дараа явуулсан ч тэдний хүсэл талаар болсон. Харин өнгөрсөн өвөл Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэснээр сөрөг хүчин нэг талдаа гарцгаасан юм.
Баримт 9
Улстөрчийн хувьд Ц.Туваан нь сул хүн. УИХ-д түүний сөрөг хүчний дуу хоолой сул, улс төрийн тоглолт багатай.
Баримт 10
Өнгөрөгч хавар сөрөг хүчний гишүүд "Нэг Монгол" хөдөлгөөнийг байгуулсан. Уг хөдөлгөөний тэргүүн нь УИХ-ын гишүүн Н.Ганибал бол Ц.Туваан "тулгын гурван чулууны" нэг нь.
Баримт 11
Түүний санаачилсан хуулийн төслөөс танилцуулахад “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх” тухай хуулийг санаачилсан.
Баримт 12
Энэхүү хуулийн төслийн талаар тайлбарлахдаа “Уг хуулийн төслийн агуулга нь тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй байхдаа нас барсан ахмад настны зээлийг төр хариуцаж тухайн арилжааны банкинд нь төлөх тухай тусгасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол нас барсан ахмад настны ар гэр, үр хүүхдүүд тэтгэврийн зээлийг нь төлж барагдуулдаг. Тиймээс энэ байдлыг өөрчлөх зорилготой” гэж байжээ.
Баримт 13
2023 онд тэрбээр тойргийн сонгогчдодоо үхэр тарааж, олны шүүмжлэлийг хүртсэн.
Баримт 14
2022 онд түүний ХОМ-д дурдсанаар жилийн 122 сая төгрөгийн орлоготой, 634 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн нэг орон сууцтай, 900 хонь, 305 ямаа, 63 үхэр, 641 адуутай, 3.5 сая төгрөгийн хадгаламжтай гэж байжээ.
Баримт 15
Тэрбээр парламентад хамгийн олон тооны малтай гишүүдийн тоонд бичигддэг. Тухайлбал, 2023 онд АТГ-аас гаргасан мэдүүлэгт 629 адуу, 55 үхэр, 803 хонь, 280 ямаа буюу 1767 тоо толгой малтайгаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дараа бичигдэж байна.
Баримт 16
634 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай. Мөн 80 сая төгрөгөөр үнэлэгдэх Land Cruiser 200 автомашинтай.
Баримт 17
23 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй.
Баримт 18
Тэрбээр Орос, Словак хэлтэй.
Баримт 19
Түүнийг нэг үе ардчилсан намаас хөөгдсөн гэх мэдээлэл түгсэн. Энэ талаар тэрбээр "Би АН-аас сонгогдсон гишүүн, АН-даа байгаа. Олон удаа хөөгдөж байна. Манай намын дүрмээр гишүүнийг хөөвөл Үндсэн дүрмийн хурлаар шийдвэр гаргадаг. Би сая Үндсэн дүрмийн хорооны даргатай ярьсан. Хурал болоогүй, намайг хөөгөөгүй гэсэн" гэх мэдээллийг өгч байв.
Баримт 20
УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон өмнөх Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжгүй гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байжээ. Энэ үеэр нэгэн ноцтой зүйл яригдсан нь АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэгтэй АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулсан гэх зүйлийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ярьсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.
Баримт 21
Тэрбээр энэ парламентад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр ажилласан юм.
Баримт 22
Тэрбээр Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах түр хорооны үеэр "Бид бүхэн 60 гаруй улсаас нийтдээ 5000 тонн орчим эм импортоор авч байна. Зил-130 машинаар ярих юм бол мянган машин дүүргэх хэмжээний эмийг авч хэрэглэж байна. Энэ тоо бол Монгол Улс эмийн маш том хэрэглэгч болсны нотолгоо" хэмээн байр сууриа илэрхийлж байв.
Баримт 23
Түүний хувьд голчлон малчдын асуудлыг хөндөж, тэдний санаа бодлыг сонсож, шийдэл хайж яваагаа илэрхийлдэг. Энэ үүднээс өнгөрсөн гуравдугаар сард Говь-Алтай, Увс, Баян-Өлгийд ажилласан. Энэ үеэрээ МУГЖ С.Жавхлангийн "Цэнхэрийн тэнгэрийн орон" дууг дуулж, цахим хуудастаа нийтэлсэн нь олны анхаарлыг татсан юм.
Баримт 24
Тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд Тавдугаар тойрогт Төв аймгаас нэр дэвшинэ.