Кувейтийн Мангаф хотын нэгэн орон сууцны барилгад гал гарсны улмаас 49 хүн амиа алдсаны дотор 40 орчим нь Энэтхэгийн иргэн байсан гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ.
Олон арван ажилчид байрлаж байсан барилгад лхагва гарагт гал гарчээ. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгт барилгын доод хэсгийг галын дөл бүрхэж, дээд давхраас өтгөн хар утаа суунаглаж байгааг харуулсан байна.
Эрх баригчдын мэдээлснээр, амиа алдагсдын ихэнх нь Энэтхэгийн өмнөд хэсгийн Керала, Тамил Наду мужуудаас ирсэн хүмүүс байна. Мөн 50 орчим энэтхэгийн иргэн шархадсан байна. Мөн шархадсан хүмүүсийн дунд Филиппин, Непал ажилчид байгаа аж.
Кувейтийн хүн амын гуравны хоёр нь гадаад ажилчдаас бүрддэг бөгөөд тус улс цагаачдын ажиллах хүчээр барилгын салбараа өөд нь татдаг. Хүний эрхийн байгууллагууд тэдний амьдралын нөхцөл байдлын талаар байнга санаа зовдог.
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр уг барилгад 196 ажилчин байрлаж байсан бөгөөд байх ёстой хэмжээнээс хэтйидсэн байж магадгүй гэсэн таамаглал гаргажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)