Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн гишүүн Жин цэргийн албаа нэр төртэй хаагаад лхагва гарагт халагджээ. Түүнийг халагдах сургаар тус хамтлагийн олон мянган шүтэн бишрэгчид өнөөдөр Сөүлд цуглаад байна. Хачирхалтай нь өнөөдөр болж буй арга хэмжээнээс Жин мянган хүнийг сугалаагаар сонгож тэврэх гэнэ. Гэвч Жин энэ тоог 3000 болгох санал дэвшүүлээд байгаа гэнэ.
Хамтлагийн хамгийн ахмад гишүүн болох 31 настай Жин 2022 оны арванхоёрдугаар сард цэрэгт татагдсан. Тэр Өмнөд Солонгосын цэргийн бэлтгэл сургуулилтын төвд туслах багшаар ажиллаж байсан юм. Өмнөд Солонгост хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд цэргийн алба хаасан байх хатуу журамтай. Тийм ч учраас од, энгийн иргэн харгалзахгүй үүнд захирагддаг.
Жин бол хамтлагаасаа гарсан анхны BTS гишүүн юм. Үлдсэн зургаа нь болох J-Hope, V, RM, Jimin, Jung Kook, Suga уран бүтээлээ хийж байгаа бөгөөд тэд 2025 оны зургадугаар сард эргэн нэгдэх төлөвтэй байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)