18 настай Нима Ринжи Шерпа Канченжунга дэлхийн хамгийн өндөр 13 ууланд авирсан хамгийн залуу хүн боллоо. Тэрбээр мөн 18 настайдаа дэлхийн гурав дахь өндөр уул болох Канченжунга ууланд авирсан хамгийн залуу хүн болсон бөгөөд 2024 оны зургадугаар сарын 08-ны өглөөний 9:30 цагт 8586 метрийн өндөрт гарсан аж. Түүний авиралтын хамтрагчаар Пасанг Нурбу, Оросын уулчин Алина, Германы уулчин Анжа болон Шерпагийн таван хөтөч явжээ.
Өнгөрсөн жил Нима 17 настайдаа К2 ууланд авирч Эверестийн оргилоос Лхоцэ уулын оргилыг туулсан хамгийн залуу хүн болсон юм. Одоо 18 настай тэрбээр 8000 метрээс дээш 13 оргилд амжилттай гарлаа. Өсвөр насандаа дэлхийн хамгийн өндөр 14 оргилыг бүгдийг нь гүйцээх зорилго тавьсан түүнд одоо Шишапангма уул л үлдээд байна.
Гарсан оргилуудын жагсаалт, огноо:
1. Манаслу - 2022 оны наймдугаар сарын 03
2. Эверест - 2023 оны тавдугаар сарын 24
3. Лхоцэ - 2023 оны тавдугаар сарын 25
4. Нанга Парбат - 2023 оны зургадугаар сарын 26
5. Гашербрум I - 2023 оны долдугаар сарын 18
6. Гашербрум II - 2023 оны долдугаар сарын 19
7. Өргөн оргил - 2023 оны долдугаар сарын 23
8. K2 - 2023 оны долдугаар сарын 27
9. Даулагири - 2023 есдүгээр сарын 29
10. Чо-Оюу - 2023 зургадугаар сарын 10
11. Аннапурна - 2024 оны дөрөвдүгээр сарын 12
12. Макалу - 2024 дөрөвдүгээр сарын 05
13. Канченжунга - 2024 наймдугаар сарын 06
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)