Амьтны эрхийг хамгаалах байгууллагын идэвхтнүүд Лондонгийн галерейд дэлгэгдсэн Чарльз хааны анхны албан ёсны хөргийг сүйтгэжээ. "Animal Rising" кампанит ажлын бүлэг мягмар гарагт нийгмийн сүлжээн дэх сувгууд дээрээ хоёр идэвхтэн хааны хөрөг зургийг сүйтгэж буй бичлэгийг бахдалтайгаар нийтэлжээ.
Лондон хотын төвд байрлах Филип Молд галерейд зургадугаар сарын 21 хүртэл дэлгэгдэж буй хааны хөргийг олон нийт чөлөөтэй үзэх боломжтой болсон. Чарльз хааны анхны албан ёсны хөрөг болох уг зураг энэ оны эхээр нээлтээ хийхдээ олны анхаарлыг татсан юм. Зураач Жонатон Йео хааныг час улаан өнгийн дэвсгэр дээр дүрсэлсэн нь олон янзын таамаг дэвшүүлэхэд хүргээд буй.
Идэвхтнүүд хааны толгойг "Уоллес ба Громит" инээдмийн цувралын Британийн хүүхэлдэйн киноны баатар Уоллесын дүрээр орлуулжээ. Дараа нь уран зураг дээр "Бяслаг хэрэггүй, Громит, RSCPA фермүүд дээрх бүх харгис хэрцгий байдлыг хараарай" гэсэн тайлбар бүхий бичгийг хадсан байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)