Даваа гаргийн үүрээр Сирийн Алеппо хотын ойролцоо Израилийн тал агаарын довтолгоо хийх үеэр Ираны цэргийн зөвлөх амиа алдсан тухай Ираны хэвлэлүүд мэдээлэв. Израиль, Иран хоёр бие биенийхээ газар нутагт урьд өмнө хэзээ ч байгаагүй шууд дайралт хийж, Ойрхи Дорнод томоохон дайны ирмэгт ирснээс хойш хоёр сарын дараа уг үйл яюдал болж байна.
Тодруулбал, Сири дэх Ираны Исламын хувьсгалт гвардийн корпусын (IRGC) зөвлөх Саид Абияр халдлагад өртөн амиа алдсан гэж Ираны хагас албан ёсны Tasnim агентлаг мэдээлэв. Сирийн төрийн мэдээллийн агентлаг SANA мэдээлснээр, Израилийн тал Алеппо хотын ойр орчмын хэд хэдэн цэгт пуужингаар цохилт өгчээ.
CNN Израилийн Батлан хамгаалах хүчнээс (IDF) тайлбар хүссэн байна. Абияр бол өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Израилийн гарт амиа алдсан анхны IRGC гишүүн болж буй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Израиль Дамаск дахь Ираны элчин сайдын яамны байрыг бөмбөгдсөн. Мөн тэд сүүлийн бөмбөгдөлтөөрөө Сири, Ливантай харилцаа хариуцсан хэд хэдэн дээд командлагчийг цааш нь харуулсан гэх мэдээлэл байна.
Исламын Бүгд Найрамдах Улс тэрхүү дайралтын хариуд Израилийн зүг нисгэгчгүй онгоц, пуужин харваж, ихэнхийг нь таслан зогсоожээ. Исфахан хотын ойролцоох Ираны цэргийн томоохон баазыг онилон, Израиль хариу цохилт өгсөн гэж АНУ-ын албаны хүн CNN-д мэдэгдэв.
Сирид 2011 онд иргэний дайн дэгдсэнээс хойш тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Асадыг дэмжих зорилгоор Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус тус улсад цэргийн зөвлөхүүдээ илгээж байгаа юм. Израиль сүүлийн жилүүдэд, ялангуяа Сири дэх Хезболла бүлэглэлийн объектуудад хэд хэдэн удаа цохилт өгсөн гэдэг. Иран улсыг "Израилийн эсрэг түрэмгийллийн бааз" болгож байна гэж анхааруулсан.
Л.Сайнаа