Баримт 1
Одоо 25 настай.
Баримт 2
Түүний хамгийн үнэтэй зүйл нь гэр бүл, бас буу нь гэнэ.
Баримт 3
Анх 10 настайдаа биатлоны спортод хөл тавьжээ.
Баримт 4
Түүний аав Увс аймгийн Зүүнхангай сумынх. Харин тэр Улаанбаатар хотод мэндэлжээ.
Баримт 5
Түүний аав Оюунбат цанын хүн учраас биатлоны спортод хөтлөн оруулсан гэдэг.
Баримт 6
Үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хороо, “Монгол, Чех металл” компанийн тамирчин.
Баримт 7
10, 50 метрийн урт гар бууны төрөлд цэц сорьдог.
Баримт 8
Хүч, хурд муутай хүн учраас буудлагаа сайжруулах нь зөв юм байна гэдэг сонголт дээр тогтож буудлагын төв дээр Энхжаргал багшдаа анх шавь орсон.
Баримт 9
Түүнээс хойш хоёр сарын дараа анхны тэмцээндээ оролцож нэгдүгээр зэрэгтэй болжээ.
Баримт 10
Ингээд буудлага, биатлоныг нэг хэсэгтээ хослуулж байгаад сүүлдээ буудлагадаа сайн болж эхэлсэн учраас эргэлт буцалтгүй энэ спортдоо үлдсэн гэдэг.
Баримт 11
Тэрбээр 2020 оны Токиогийн олимпод оролцож байсан. Энэ нь түүний анхны олимпын эрх байв.
Баримт 12
Түүний бэлтгэл 10:00 цагаас бие халаалт, сунгалтын дасгалаар эхэлнэ. Дараа нь буугаа шагайж хэсэг зогсоно. Дараа нь бууддаг.
Баримт 13
Буудаж, шагайхаас гадна хүчний бэлтгэлийг долоо хоногт 2-3 удаа хийдэг.
Баримт 14
Мөн ууланд алхаж, дугуй унадаг.
Баримт 15
Түүний аав мужаан, ээж оёдолчин.
Баримт 16
Аав, ээжийнхээ мэргэжлээс өвлөсөн тэрбээр чөлөөт цагаараа даалин оёдог.
Баримт 17
Тэр эморч, дуулж, уйлдаг энгийн хүн. Хамгийн ойр дотны, найдвартай хүмүүстээ дотроо уудалж яриад л тайвширдаг гэнэ.
Баримт 18
Парисын олимпын эрхийг авч, Парист очих нь түүний хамгийн том, сайхан мөрөөдлүүдийн нэг ажээ.
Баримт 19
Будлагын спортын ОУХМ цолтой.
Баримт 20
Тэр Азербайжаны нийслэл Баку хотноо буудлагын 59 дэх удаагийн ДАШТ-д амжилттай оролцож, Монголын баг, тамирчдаас хамгийн анхны олимпын эрхийг авсан билээ.
Баримт 21
Өглөө эрт босч бэлтгэлдээ явна. Орой 21 цагийн үед л гэртээ орж ирдэг гэнэ.
Баримт 22
Тэр биатлоноор 2014 оны УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Спортын дэд мастер цолтой.
Баримт 23
Сэтгэл хөдлөл өндөртэй ч спортынхоо онцлогоос шалтгаалан дарж сурсан гэдэг.
Баримт 24
Буудлагын спортоор хичээллэж эхэлсэн цагаасаа бэлтгэлээ нэг ч удаа тасалж үзээгүй.
Сэтгэгдэл (10)