Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Их Британид 12 настай хоёр хүү хүний аминд хүрсэн нь тогтоогдсон тухай цагдаа нар Даваа гарагт мэдэгдэл хийж, бусдад сэрэмжлүүлжээ. Хэргийг үйлдэхдээ хүү ганцаараа биш олуулаа байсан гэнэ.
Хуулийн шалтгаанаар хэн болохыг нь зарлах боломжгүй эдгээр хөвгүүд Английн төв хэсэгт орших Вулверхэмптон хотын цэцэрлэгт хүрээлэнд 19 настай Шон Сисахайг хөнөөсөн гэж Баруун Мидлендсийн цагдаагийн газар мэдэгдэв.
Сесахай Карибын тэнгис дэх Британийн хилийн чанад дахь Ангильяагаас ирээд зургаахан сар болоод байжээ. Цагдаа нарын мэдээлснээр Сиесахай болон түүний найз цэцэрлэгт хүрээлэнд байсан. Улмаар хөвгүүд тэдэн дээр очиж маргаан үүсгэсэн байж болзошгүй гэнэ. Ноттингем Краун шүүх хохирогчийг хөвгүүдийн нэг нь 42.5 см урт хутгаар бүлсэн гэж мэдээлсэн.
Хохирогч ар нуруу, хавирга, зүрхэндээ нэвт шархтай олдсон. Уг хэргээс хоёр долоо хоногийн дараа хөвгүүдийг баривчилсан. Мөрдөн байцаалт, нэгжлэгийн үеэр тэдний гэрээс хэрэгт холбоотой хутга, цустай хувцас зэргийг илрүүлжээ.
Тэдэнд ирэх долдугаар сард ял оноох төлөвтэй байна. Хутгаар хохирогчийг хөнөөсөн хүүд өндөр ял оноох бол бусдад нь бүлэглэн хүн амины хэргээр ял тохоох гэнэ.
Л.Сайнаа