Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Хонь
Энэ долоо хоног боломжоор дүүрэн байна. Гэр бүлийн харилцаагаа чухалчлах хэрэгтэй. Хайртай хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулахад цаг гарга. Ажлын идэвхтэй, шинэ санаа гаргах хүсэл эрмэлзэл тань дүүрэн байна. Санхүүгийн байдал тогтвортой байна. Хэт их санаа амарч, найдаж, үрэлгэн загнахаас зайлсхий. Долоо хоногийн сүүлээр эрч хүч ихтэй байх ба энэ үед фитнест явж эхлэх гэх мэтээр идэвхтэй байхад тохиромжтой. Өнгөрсөнд болсон явдлаас болж сэтгэл тань шархалсан бол одоо түүнийгээ эдгээх цаг. Заримдаа зөн совингоо дагаад, анзаараад үзвэл тэнд амьдралд тань чухал ач холбогдолтой сэжүүрүүд нуугдаж байх магадлалтай. Төлөвлөсөн зүйл санаснаар болохгүй бол уян хатан, нээлттэй байгаарай. Дасан зохицох чадварыг тань шалгах болно.
Үхэр
Тогтвортой, гэнэтийн бэлэгтэй долоо хоног. Аливаа гэрээ хэлэлцээ санасны дагуу бүтэмжтэй байна. Мөн таны зөн совин хурц байна. Санхүүгийн байдал тогвортой байх ч гэлээ яаран хөрөнгө оруулалт хийхээс болгоомжил. Хайр дурлалын харилцаа идэвхтэй байна. Хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрөөх, эсвэл шинэ адал явдлыг турших талаар бодож үзээрэй. Ажил амьдралын хэмнэл тань нэгэн хэвийн тогтсон байж болох ч гэнэтийн өөрчлөлтөд дасан зохицож сурах нь маш чухал. Та өөрийн тайван зан байдлын тусламжтайгаар гэнэтийн өөрчлөлтийг даван туулж чадна. Фитнесээр хичээллэх, арьс арчилгааны горимдоо өөрчлөлт оруулах гэх мэтэд тохиромжтой. Хүсэл тэмүүлэл, анхаарлыг тань татахуйц чухал үйл явдал долоо хоногийн дундуур болно.
Ихэр
Эрч хүчтэй долоо хоног. Хайртай хүнтэйгээ чухал яриа өрнүүлнэ. Долоо хоногийн эхээр ажил мэргэжил эсвэл санаачилж байсан төсөлтэйгөө холбоотой эерэг мэдээ сонсоно. Урт хугацааны төсөл болгон хэрэгжүүлэх шинэ санаа тархинд харван орж ирнэ. Аливаад хэтэрхий нухацтай болгоомжтой ханддаг зангаас тань болоод үл ойлголцол үүсч магадгүй. Долоо хоногийн дундуур бусдын сэтгэл зүйг ойлгох чадвар тань өндөр байна. Энэ үеэр хувийн асуудлуудаа шийдвэрлэхэд тохиромжтой. Ганц бие хүмүүст сэтгэл хөдөлгөм, романтик зүйлс тохиолдоно. Санхүүгийн байдал дундаж. Зарлагадаа болгоомжтой хандаж, төсвөө эргэн хар. Долоо хоногийн бүрэн дүүрэн ашиглая гэвэл сэтгэл зүй болон бие махбодийн тэнцвэрт байдлыг хадгалахыг хичээ. Сониуч зангаа хөгжүүлж, чөлөөтэй нийгэмших нь танд ашигтай.
Мэлхий
Эргэцүүлэл, өсөлтийн долоо хоног. Долоо хоногийн эхээр эрч хүчтэй байх бөгөөд хувийн зорилго зорилтоо дахин үнэлэхэд тохиромжтой. Мөн өөртөө анхаарал хандуулж, халамжлаарай. Бүтээлч үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцох нь сэтгэл санаанд эерэгээр нөлөөлнө. Харилцааны ур чадвар тань сайн байна. Тиймээс энэ үеийг ашиглаад гэр бүл, ажилтай холбоотой аливаа маргаанаа шийдвэрлээрэй. Санхүүгийн байдал сайн харагдаж байгаа ч хөрөнгө оруулалтад болгоомжтой хандаарай. Эрүүл мэндийн асуудлаа хойш тавих хэрэггүй. Ганц бие хүмүүс шинэ, сонирхолтой харилцаа тогтооно. Долоо хоногийн турш уналт, босолт тохиох ч гэлээ тэр болгоныг уян хатан хүлээж авахыг хичээгээрэй. Хэрэгтэй хэрэггүй зүйл бодож тархиа гашилгах хэрэггүй. Бодсон бүхэн тань бодит байх албагүй.
Арслан
Эрч хүчтэй, зоригтой долоо хоног. Таны хүсэл мөрөөдлийг од эрхэс дэмжиж байгаа тул урт хугацааны зорилгодоо хүрэх цаг болжээ. Долоо хоногийн эхээр ажил мэргэжлийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх, манлайлах боломж гарч ирнэ. Удирдах албан тушаалтантайгаа зөрчилдөж магадгүй бол асуудалд зөөлөн хандаарай. Тууштай бөгөөд зөөлөн арга барил нь амжилт дагуулна. Төрөлхийн сэтгэл татам байдлаа ашиглаж эргэн тойрныхоо хүмүүст нөлөөлөн, урам зориг өг. Хайр дурлалын харилцаа романтик байна. Хайртай хүнтэйгээ онцгой болзоо төлөвлө. Санхүүгээ болгоомжтой хянах хэрэгтэй. Анзааралгүйгээр их мөнгө үрсэн байхаас болгоомжил. Зөн совин тань хурц байна. Тиймээс аливаа шийдвэр гаргахдаа өөрийн мэдрэмжээ дагаад үзэхэд гэмгүй.
Охин
Хувь хүний өсөлт хөгжил, ажил мэргэжилдээ онцгойлон анхаарал хандуулах үе ирж байна. Ажил, амралтын тэнцвэрт байдлаа хадгалахыг хичээгээрэй. Бизнесийн түншүүдтэйгээ шударга харилцааг эрхэмлэ. Сэтгэл хөдлөлөөр аливааг шийдэж болохгүй. Үл ойлголцол үүсч магадгүй тул бичиг баримт, нарийн ширийн зүйлсийг сайтар нягтлахыг зөвлөж байна. Амралтын өдрүүдээр өөртөө анхаарал хандуулж, эрч хүчээ нөхөх зүйл хийгээрэй. Санхүүгийн зарцуулалтдаа болгоомжтой хандах хэрэгтэй. Төсвөө ухаалгаар шийдэж, хэт их зардал гаргахаас зайлсхий. Зүрх, тархи хоёр тань зөрчилдөх үе гарна. Ийм тохиолдолд өөртөө зөөлөн, уян хатан хандахыг хичээгээрэй. Гэр бүл дэх үүрэг хариуцлагаас болоод асуудал үүсч магадгүй. Та уян хатан байвал асуудал амархан шийдэгдэнэ. Хэт жижиг асуудлаар хөөцөлдөх хэрэггүй.
Жинлүүр
Энэ долоо хоногт та олны анхаарлын төвд байна. Сэтгэл татам байдлынхаа ачаар ашигтай харилцаа холбоо тогтооно. Өөрийнхөө талаар эргэцүүлэн бодох, хүсэл зорилгоо ойлгох зэрэгт цаг зарцуулна. Та ер бусын бүтээлч байх тул үүнийг уран сайханч, шинэлэг санаа гаргахад ашиглаарай. Манлайлах, санаачлага гаргах чадвар тань өндөр байна. Чухал бичиг баримтад гарын үсэг зурахаас зайлсхий. Амралтын өдрүүдээр өөрийгөө эрхлүүлж, хамгийн сайхан санагддаг зүйлстээ цаг гаргаарай. Шаардлагагүй зардлаас зайлсхийхгүй бол санхүүгийн байдал асуудал болж мэдэхээр байна. Хувь, хувьсгалын аль ч амьдралдаа эмх цэгцийг эрхэмлэх хэрэгтэй. Илүү том зорилгын төлөө шинэ санхүүжилт хайх, бусдад эрх мэдлээ шилжүүлэх, тусламж хүсэх шаардлага гарч магадгүй.
Хилэнц
Хувь хүнийхээ хувьд өсч дэвжин, санхүүгийн тогтвортой байдалд хүрэх таатай долоо хоног. Зөн совин тань хүчтэй байх бөгөөд шийдвэр гаргахдаа өөрийн мэдрэмждээ итгээд үзэхэд гэмгүй. Хүсэл тэмүүллээ биелүүлэх, урт хугацааны зорилгодоо хүрэх эрч хүч дүүрэн байна. Санхүүгийн асуудалд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Аливаа амлалтаас болгоомжил. Хуучин дадал зуршлаасаа татгалзаж, шинэ өсөлтийг хүлээж авахыг уриалж байна. Амралтын өдрүүдээр сэтгэл санааны сайн сайхан байдлыг тань дэмжих үйл ажиллагаанд цаг гарга. Хобби, хүсэл тэмүүлэлдээ багагүй мөнгө зарцуулах шаардлага гарна. Зорилгоо биелүүлэх замд тань найз нөхөд, болзоо зэрэг "саад" учирч магадгүй. Хааяадаа хурдаа хасч, тайван байхад гэмгүй.
Нум
Өсч дэвжих, өөрийгөө сайжруулахын төлөө эрэл хайгуул хийх долоо хоног. Аялах, суралцах боломж их байна. Бие махбодийн болоод оюун санааны хувьд алсын хараагаа тэлэх таатай үе гэж ойлгоорой. Гэнэтийн үйл явдлууд нь алс хэтийн зорилгыг өөрчилж магадгүй. Ажлаа солих, шинэ зүйл сурах талаар бодож байсан бол одоо хэрэгжүүлж эхлэхэд тохиромжтой. Ажил мэргэжлийн талбарт санаа бодлоо илэрхийлэхээс бүү эмээ. Таны илэн далангүй, өөдрөг зан байдал харилцаанд ашиг тусаа өгч, илүү гүн гүнзгий харилцааг бий болгоно. Хөрөнгө оруулалт хийвэл хожим нь үр дүнгээ өгнө. Амралтын өдрөөр өөртөө анхаарал тавьж, агаар салхинд гараарай. Адал явдалд бэлэн бай. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөний талаар нухацтай бодох цаг болсон байна. Гэрийнхээ зохион байгуулалтыг өөрчлөхөд тохиромжтой.
Матар
Хувь, хувьсгалын аль ч талбарт өсөлт хөгжилд анхаарлаа хандуулах долоо хоног. Нэн тэргүүнд сахилга баттай, хариуцлагатай байгаарай. Долоо хоногийн турш өөртөө тодорхой зорилт тавьж, амжилтад хүрэх стратеги боловсруул. Урт хугацааны төлөвлөгөөгөө эргэн харж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхэд тохиромжтой. Манлайлах ур чадвар тань өндрөөр үнэлэгдэнэ. Мөн шинэ түншүүдтэй хамтран ажиллах боломж гарна. Ажлаа хийх, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх гэсэн хоёр үйлийн тэнцвэрт байдлыг хадгал. Санхүүгийн шийдвэрийг яаран гаргахаас зайлсхий. Шаардлагатай бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Амралтын өдрөөр тайван байж, аливааг эргэцүүлэн бодоход цаг гарга. Судалж шинжлэх зүйл байгаа бол түүнийгээ хийж, ирээдүйн ажлаа төлөвлө.
Хумх
Эрч хүчтэй долоо хоног. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцохын зэрэгцээ оюун бодол тань сийрэг байна. Бүтээлч байдал тань идэвхжиж, өвөрмөц шинэ санаа гаргана. Өөртэйгээ ижил төстэй хүмүүстэй харилцаа холбоо тогтооно. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцоно. Таны уламжлалт бус хандлага ажил мэргэжлийн талбарт амжилт авчирна. Өөрийгөө бусдад ойлгуулъя гэвэл тодорхой бөгөөд товчхон байгаарай. Хайртай хүнтэйгээ нээлттэй яриа өрнүүлэх хэрэгтэй. Долоо хоногийн дундуур гэнэтийн өөрчлөлтүүдтэй тулгарч магадгүй. Энэ үед уян хатан байж, хайрцагнаас гадуур сэтгээрэй. Бясалгал, эсвэл хоббигоор дамжуулан сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Амралтын өдрөө үр бүтээлтэй байдлаар төлөвлө.
Загас
Зөн совингоо сонсож, тунгаан бодоход тохиромжтой долоо хоног. Аливаа саад бэрхшээлийг та өөрийн дотоод мөн чанарын ачаар даван туулж чадна. Ойр дотны хүмүүстээ цаг гаргаж, харилцаандаа анхаарал хандуул. Бүтээлч байдал тань юу юунаас илүү гялалзаж, чухал асуудлаа шийдвэрлэж чадна. Гэсэн хэдий ч үл ойлголцлоос болгоомжил. Бясалгал, иога, алхалт гэх мэтээр эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Санхүүгийн томоохон шийдвэр гаргахад тохиромжгүй. Үүний оронд хэмнэлтийг сонго. Өдөр хоногууд маш завгүй урсан өнгөрөх тул амралтын өдрүүдийг өөртөө зориул. Завгүй гүйж явахдаа хаа нэг зогсосхийгээд эргэн тойрноо ажиглаж, байгаль цаг агаарын сайн сайхныг ч болсон мэдрээрэй.
Сэтгэгдэл (1)