Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт өгсөн ярилцлагадаа хүү Хантер Байденыг холбооны гэмт хэрэг буруутай нь тогтоогдвол өршөөхгүй гэж мэдэгджээ.
ABC-ийн сэтгүүлч Дэвид Муир Хантер Байденыг өршөөхгүй эсэхийг асуухад Жо Байден "Тийм" гэж хариулжээ. Тэрбээр мөн одоо Делавэрт явагдаж байгаа шүүх хурлын үр дүнг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдэв.
Хантер ах Бьюгаа нас барсны дараа хар тамхины донтолттойгоо тэмцэж байсан юм. Тэргүүн хатагтай Жилл Байден Франц руу нөхөртэйгээ хамт D-Day-ийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцохынхоо яг өмнөхөн шүүх хуралд оролцсон.
Байден хүүгээ өршөөхгүй гэж Цагаан ордон өмнө нь мэдэгдэж байсан. “Би маш тодорхой хэлсэн, Ерөнхийлөгч хүүгээ өршөөхгүй” гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан Пьер арванхоёрдугаар сард мэдэгдэв.
Ерөнхийлөгчийн хүүг хар тамхи хэтрүүлэн хэрэглэж, донтож байхдаа хууль бусаар буу худалдаж авсан, эзэмшиж байсан гэж буруутгаж байгаа нь холбооны хуулийг зөрчсөн хэрэг юм.
Л.Сайнаа