Дөрвөн жилд нэг удаа болдог Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн эхлэхэд долоон хоног үлдлээ. Өнгөрсөн жил Итали, Английн шигшээ багууд аваргын төлөө үлдэж, Итали аваргалсан.
Энэ тэмцээний үеэр Португалын шигшээ багийн домогт тоглогч Кристиано Роналду ЕАШТ-д зургаан удаа оролцсон цорын ганц хүн болж түүхэнд бичигдэх гэж байна. Тэрбээр мөн ЕАШТ-д хамгийн олон гоол оруулсан тамирчин гэдгээрээ алдартай.
Роналдо энэ удаагийн ЕАШТ-д хэлэн гоол оруулах, өнгөрсөн ДАШТ шиг сэлгээнл суух уу, түүний ахалсан Португалын шигшээ баг хэр хол явах бол? гэх мэт асуултууд олны дунд буй. Ямартай ч домогт тоглогч маань шинэ түүхийн эзэн болох нь ээ.
Л.Сайнаа