SpaceX хамгийн хүчирхэг пуужинг хөөргөх, Ангараг гарагт хүн хүргэх төлөвлөгөөгөө биелүүлэхэд асар ойрхон байна. "Starship" төслийн дөрөв дэх пуужин пүрэв гарагт хөөрсөн бөгөөд туршилтын нислэгийнхээ хүрээнд тавьсан гол зорилгодоо хүрч, сансарын аялал, судлалд хэрэглэшдэхүйц гэдгээ батлав. Энэ нь тэдний энэ онд хийж буй хоёр дахь удаагийн туршилт байв.
Техас мужийн Бока Чика дахь "Starbase" байгууламжаас хөөргөсөн пуужин агаар мандалд дуунаас илүү хурдаар шунгав. Тэд X дээр шууд дамжуулалт хийж , сая сая үзэгчдийг татсан.
"Starship" хөөргөх байгууламжийн систем нь "Starship" сансрын хөлөг болон "Super Heavy" гэгддэг пуужингийн хөдөлгүүрээс бүрддэг. Уг пуужинг ангараг гараг дээр хүн буулгах төлөвлөгөөний нэг хэсэг гэдэг.
120 метр гаруй өндөртэй энэхүү пуужингийн систем нь хөөрсөн даруй 74 км-ийн өндөрт хөдөлгүүрээ хаяжээ.
"Super Heavy" хөдөлгүүр Мексикийн буланд далайд газардсан байна. Харин Starship цаашид хөөрч дууны хурдыг эвдэн 25,750 км/цаг хурдтай явж, төлөвлөгөөний дагуу Энэтхэгийн далайд газардсан юм.
Л.Сайнаа