Орчин үеийн урлагт хүндэтгэлгүй ханддагаараа алдартай Францын зураач Бен эхнэрээ нас барснаас хойш хэдэн цагийн дараа 88 насандаа таалал төгслөө гэж гэр бүлийнхэн нь лхагва гарагт мэдэгдэв. Бенийн эхнэр Анни Вотье лхагва гаргийн өглөөний 3 цагт цус харваж нас барсан. Харин араас нь өөрийн амийг егүүтгэжээ.
Хос 1960-аад онд гэрлэж, Эва, Франсуа хэмээх хоёр хүүхэдтэй болжээ. Бенжамин Вотье 1935 онд төрсөн. Тэр хүүхэд шиг гараар бичсэн цагаан уриа лоозонгууд, гарын үсэг зэргээрээ алдартай байв.
Тэрбээр эд зүйлс болон бусад уран бүтээлчдийн бүтээлд гарын үсэг зурах зэрэг үзүүлбэрийн урлагаараа мөн алдартай болсон. Олон ч хүн түүнийг шүүмжилдэг ч тэр амьдралын хэвшмэл ойлголтыг эвдэж, заагийг гаргаж ирэх гэж оролдсоор байсан.
Бага насаа Итали, Швейцарь, Турк, Египетэд өнгөрөөж, 1949 онд Ницца хотод ирж, үхэн үхтлээ амьдарсан нэгэн. Бен 1950-иад оны сүүлээр Ницца хотод дэлгүүр нэсэн нь үзэсгэлэнгийн талбай, уран бүтээлчдийн уулзах газар болсноор урлагийн ертөнцөд түүний нэр цуурайтсан.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)