Монгол Улсын шадар сайд, Баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга С.Амарсайхан "М.Бадарчид холбогдох допингийн асуудлын эцсийн шийдвэр гарсан учраас цолыг нь хурааж дараагийн бөхөд нь цол, чимэг олгох тухай Үндэсний хороо шийдвэрээ гаргасан. Тэгвэл тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрээ гаргана.
Баяр наадмын үеэр допингийн шинжилгээг найдвартай, түргэн шуурхай авах, заавал цол чимгийг нь олгосон хойноо асуудлыг буцааж хураах зэргээр чирэгдэл учруулалгүй шийдвэрлэхээр Япон, БНСУ болон Германы мэргэжлийн байгууллагуудтай харилцаж байгаа" гэв.
М.Бадарчийн цолыг хурааснаар,
- Аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин
- Өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
- Улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
- Улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгож, аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг нэмнэ.
Сэтгэгдэл (7)