Колумбын залуу DJ Валентина Треспаласиосыг хөнөөсөн, мөн гэмт нуун дарагдуулсан гэмт хэрэгт буруутай нь нотлогдсон АНУ-ын иргэн Жон Пулос мягмар гарагт Колумбын шүүхээс 42 жил найман сарын хорих ял сонслоо.
Энэ аллага 2023 оны нэгдүгээр сард Богота хотод болсон бөгөөд тэр цагаас хойш Колумб даяар олон нийтийн анхаарлыг төвд байсан юм. Треспаласиосын амжилтын замнал эд үедээ гялалзаж явсан. 2021 оноос хойш Пулостой романтик харилцаатай байсан гэж түүний гэр бүлийнхэн ярьжээ.
Колумбын Ерөнхий прокурорын газар шийдвэр гарсны дараа хийсэн мэдэгдэлд, Пулос хамтрагчаа цохиж хөнөөгөөд амьсгал хураасных нь дараа цогцсыг нуухыг оролдсон болохыг прокурорууд нотолсон байна.
“Хохирогчийн цогцсыг чемоданд нууж хэргийн газраас гаргаад, Боготагийн баруун хэсэгт орших Фонтибон хотод хогийн саванд хаясан болохыг хамгаалалтын камерын бичлэг харуулж байна. Цагдаагийнхан хэдэн цагийн дараа цогцсыг олсон” гэж AG-ийн албанаас мэдээлжээ.
Мягмар гарагт болсон шүүх хурлын үеэр шүүгч прокурорын гаргасан нотлох баримтууд нь Пулосын гэм бурууг тогтооход хангалттай гэж үзээд 42 жил найман сарын хорих ял оногдуулсан нь прокурорын хүсэлтээс тав орчим жилээр бага ял гэнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)