Израилийн эрх баригчдын мэдээлснээр, Лхагва гарагт Ливан дахь хэт даврагч Хезболла бүлэглэлийн нисгэгчгүй онгоцууд Израилийн хойд хэсэгт халдсаны улмаас 10 хүн шархадсан байна.
Нэг хүн хүнд, нэг хүн дунд, найман хүн хөнгөн шархадсан гэж Израилийн Маген Дэвид Адом (MDA) онцгой байдлын алба мэдэгдэв. MDA-ийн түргэн тусламжийн жолооч мөн халдлага болсон газарт очиход бөмбөгний хэлтэрхийд өртөж шархаджээ.
Ливанаас хөөргөсөн хэд хэдэн пуужин Израилийн хойд хэсэгт орших Хурфеиш хотод унасан гэж Израилийн Батлан хамгаалах хүчнийхэн мэдэгдэв.
Израилийн цэргийн эх сурвалж CNN-д хэлэхдээ, тэдний эхний дүгнэлтээр Хезболлагийн дайчид хамгийн багадаа нэг тооны тэсрэх бөмбөг бүхий нисгэгчгүй нисэх онгоцоор халдлага үйлдсэн гэв.
Хурцадмал байдал нэмэгдэв: Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэл сүүлийн саруудад Израилийн хил рүү довтолгоогоо нэмэгдүүлж, Газын зурвас дахь Израилийн дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр буй. Энэ долоо хоногт Ливанаас хил дамнасан халдлагын улмаас Израилийн хойд бүс нутгийг хамарсан томоохон түймэр дэгдэж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил эхлээд байгаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)