Цагдаа нар Лондоны зүүн хэсгийн дүүргээс хөнжилд боолттой олдсон гурван нярайн эцэг эхийг сүүлийн долоон жилийн хугацаанд эрэн хайж байгаа юм. Тэд өнгөрсөн долоон жилийн дотор өөр өөр цаг хугацаанд олдсон нь хачирхалтай. Энэ оны нэгдүгээр сард цэцэрлэгт хүрээлэнгээс олдсон Эльзаг нөгөө хоёрынхоо төрсөн дүү болохыг шүүх даваа гарагт мэдэгдсэн. Түүний ах, эгч гэгдээд буй Роман, Харри гэсэн нууц нэрээр нэрлэгдсэн жаалуудыг 2017, 2019 онд олсон байдаг.
Гурван нярай одоо эсэн мэнд бойжиж буй. Даваа гарагт болсон шүүх хурлын үеэр шүүгч Лондонгийн Ньюхэм дүүрэг дэх уг хэргийн үнэн мөнийг олохоор нарийн ажиллагаа явуулна гэж мэдэгджээ.
Хэргийг тодруулбал, 2017 оны есдүгээр сард Харриг жижиг цэцэрлэгт хүрээлэнгээс хөнжилд ороосон байдалтай олжээ. Цагдаа нар хүүгийн ээжийг гарч ирэхийг уриалсан боловч тэр хэзээ ч ирээгүй.
Жил хагасын дараа буюу 2019 онд Роман ойролцоох өөр цэцэрлэгт хүрээлэнгээс мөн л хөнжилд ороосон байдалтай олджээ. Түүнийг олох үед цас орж байсан гэдэг. Мөн энэ оны нэгдүгээр сард Эльза ижил газраас олдсон. Түүнийг алчуураар ороосон байсныг цагдаа нар тэр үед мэдээлж байж. Даруй түргэний эмч нар ирж, охин эсэн мэнд байгаа.
Тэр эгч Роман шиг ээ нэгдүгээр сарын хүйтэн цаг агаарт эцэг эхдээ хаягдсан. Цагдаа нар тэднийг олсон "Greenway" цэцэрлэгт хүрээлэнгийн хяналтын камерыг шалгасны үр дүнд хүзүүндээ цайвар өнгийн ороолт зүүсэн, том бараан пальто өмсөж, нуруундаа үүргэвчтэй байсан эмэгтэйг сэжиглээд байгаа гэнэ.
Л.Сайнаа