Хятадын "Чанъэ-6" сарны хөлөг мягмар гарагт сарны гадаргуугаас дээж цуглуулах даалгавраа амжилттай биелүүлсэн тул дэлхий рүү хөөрчээ. Ингэснээр БНХАУ сансрын хүчирхэг гүрэн болж буйгаа бататгав.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарсан зурагт нисэх төхөөрөмж дээр Хятад улсын төрийн далбаа байгааг харж болно. Хятадын үндэсний сансар судлалын газраас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, сарны алс хязгаараас цуглуулсан анхны сарны чулууг тээсэн уг аппарат өмнөх хоёр өдрийн турш амжилттай сорьц цуглуулсны дараа Бээжингийн цагаар мягмар гаргийн үүрээр хөөрч, сарны тойрог замд оржээ.
Дэлхий рүү буцах аялал нь ойролцоогоор 3 долоо хоног үргэлжлэх бөгөөд зургадугаар сарын 25-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы бүс нутагт газардах төлөвтэй байна.
Дээжийг амжилттай газардуулбал Хятад улс сарны хайгуулын стратегийн болон шинжлэх ухааны олон дэвшилтийг олж нээх ашигтай. Сансар судлалд гол өрсөлдөгч байдаг НАСА-гийн хувьд уралдаанд хоёрдугаар байр орсноос ялгаагүй үйл явдал гэж олон улсын хэвлэлүүд онцолж байна.
2020 онд "Чанъэ-5" хөлөг сарны наад талаа дээж цуглуулсан. Энэ удаагийнх хоёр дахь удаагаа сарнаас дээж цуглуулж байгаа түүхийг бүтээнэ.
Л.Сайнаа