Дээрхийн гэгээнтэн Далай лам энэ сарын сүүлээр АНУ-ыг зорино хэмээн түүний Ажлын алба Даваа гарагт мэдэгдсэн. Тухайлбал, Далай лам өвдөгний үений эмчилгээ хийлгэх аж. Харин Дарамсала хотод хэзээ буцаж ирэхийг нь дурдаагүй байна.
Өдгөө 88 настай Далай лам өнгөрсөн 10-р сард ханиад томуу туссаны дараа хэсэг хугацаанд холын аялал хийгээгүй юм. Эдгэрснийхээ дараа нэгдүгээр сард Энэтхэгийн зүүн хэсэгт байрлах Буддын шашны ариун газруудын нэг Бодьгаяад очжээ.
Эх сурвалж: Dalai Lama to visit US for knee treatment this month, his office says | South China Morning Post (scmp.com)
Сэтгэгдэл (1)