Бид фейсбүүк дээр бичлэг үзэж байхдаа хүчээр зар сурталчилгаа үзэх шаардлага гардаг. Яг үүний адил инстаграм хэрэглэгчид тун удахгүй алгасаж болохгүй зар сурталчилгаатай нүүр тулна. Одоогоор туршиж байгаа ажээ.
Мета-гийн эзэмшдэг уг сошиал медиа платформ нь одоогоор хүмүүст видео бичлэг, түүнчлэн Stories болон Reels сувгууд дээр гарч буй зар сурталчилгааг алгасах, гүйлгэх боломжийг олгож байгаа. Гэхдээ одоо "зар сурталчилгааны завсарлага" хэмээх функцийг туршиж байгаа бөгөөд үүнийг хэрэглэгчид ердийнх шиг ээ алгасах боломжгүй болох аж.
Хэдийгээр хэрэглэгчдийн цухлыг төрүүлэх боловч фейсбүүктэй ижил байлгахыг зорьж байгаа нь компанийн бодлого төдийгүй, хэрэглэгч өндөртэй тул зар сурталчилгааны хамгийн том талбар байхаас гарцаагүй.
Л.Сайнаа