Канье Уэстийн туслахаар хоёр жил ажилласан эмэгтэй бэлгийн дарамт үзүүлсэн, гэрээгээ зөрчсөн, ажлаас халсан гэх зэрэг үндэслэлээр түүнийг шүүхэд өгчээ. Тодруулбал, Лорен Писчиотта шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, түүнд садар самуун мессеж илгээж, бэлгийн харьцаанд орсон гэж хэвлэлүүд мэдээлж буй.
Канье Уэст бүсгүйг 2022 онд ажлаас нь халсан боловч 3 сая долларын халагдсаны тэтгэмжийг нь төлөөгүй хэвээр байна. Энэхүү нэхэмжлэлийг АНУ-д анх TMZ мэдээлсэн бөгөөд дараа нь Rolling Stone, The Wrap, US Weekly зэрэг хэвлэлүүд баталж, шүүхийн баримт бичгүүдийг даваа гарагт ирүүлсэн гэж мэдэгджээ.
Баримт бичгүүдэд дурдсанаар, Писчиотта 2021 онд Уэсттэй уулзахдаа "OnlyFans" хаягаараа дамжуулан танилцсан. Улмаар түүнийг "Yeezy" эмэгтэйчүүдийн загварын шугамын эхний улиралд ажиллуулахаар хөлсөлсөн, мөн тэд "Donda" цомгийн гурван дуунд хамтран ажилласан.
Дараа нь Уэст Пискиоттыг "24-7" байх нөхцөлтэйгээр жилийн 1 сая долларын цалинтай хувийн туслахаа болгожээ. Тэр болзолыг зөвшөөрч ажилд орсон байдаг.
Шүүхийн бичигт, Писчиотта түүнийг утсаар ярьж байхдаа гар хангалга хийдэг байсан. Мөн нэг удаа түүнийг онгоцныхоо хувийн өрөөнд шахаанд оруулан зүй бусаар дур хүслээ хангасан гэжээ. 2022 оны есдүгээр сард түүнийг ажлаас гэнэт халсан бөгөөд ажлаас халагдсаны тэтгэмжийг хэзээ ч төлөөгүй ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)