Чарльз III хааны хөрөг бүхий шинэ мөнгөн дэвсгэртүүд Их Британи даяар гүйлгээнд орж эхлээд байна. Гэвч элбэг биш тул хаа сайгүй харах боломжгүй хэмээн хэвлэлүүд мэдээлэв. Учир нь Английн банкууд уг мөнгөн дэвсгэртийн эрэлт нэмэгдэх үед олноор хэвлэн гаргах болно гэжээ.
Анх 1960 онд Хатан хаан II Елизавета анх өөрийгөө мөнгөн дэвсгэрт дээр дүрсэлжээ. Улмаар хаан Чарльз мөнгөн дэвсгэрт дээр гарсан хоёр дахь хааны угсаатан юм. Хүмүүс талийгаач хатан хааны хөрөг бүхий 5, 10, 20, 50 фунт стерлингийн мөнгөн дэвсгэртүүдийг ашиглах боломжтой хэвээр байгаа.
Сэр Уинстон Черчилль, Жэйн Остин, ЖМВ Тернер, Алан Тюринг нарыг өсөх дарааллаар харуулсан Английн банкны одоогийн полимер мөнгөн дэвсгэртийн ар тал өөрчлөгдөөгүй байна. Гэвч Шотланд болон Умард Ирландад хэвлэгдсэн дэвсгэртүүд дээр хааны дүрийг биш харин өөр дүрсийг харуулжээ.
Л.Сайнаа