Талбайн теннесний Францын нээлттэй тэмцээн үргэлжилж байна. Бямба гарагт болсон Даниил Медведев, Томаш Махак нарын тоглолтын дөрөв дэх сетийн сэлгээний үеэр талбай дээр тагтаа газарджээ. Тэр далавчаа гэмтээсэн, аль эсвэл цочирдсон байсан тул нисэж чадахгүй байгаа нь харагдана.
Улмаар тоглолтын шүүгч Дэмьен Думусой шувууг алчуур ашиглан барьж авчээ. Дараа нь түүнийг аюулгүй газарт хүргэсэн нь үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн үйл явдал болсон байна. Бороотой өдөр таарсан уг тоглолтод Медведев ялж, шөвгийн 16-д шалгарсан байна.
Дэлхийн чансааны тавдугаарт бичигдэж буй Медведев Бямба гарагт Махачийг 7:6, 7:5, 1:6, 6:4-өөр буулган авахад гурван цаг 24 минут зарцуулсан. Тэрбээр дараагийн шатанд дөрөвдүгээр тойрогт Алекс де Минауртай тоглоно.
Л.Сайнаа