БАРИМТ 1
Тэрбээр Говьсүмбэр аймагт төрж, өссөн. Айлын том хүүхэд бөгөөд зургаан дүүтэй. Ажлынхаа гараагаа Говьсүмбэр аймгийн Төмөр замын газарт няраваар ажиллаж байжээ. Мөн Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын төвд ажиллаж, дараа нь Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байсан. Ийнхүү түүнийг "хүүхдийн" тодотголтой И.Нарантуяа гэх нь бий.
БАРИМТ 2
Тэрбээр Ардчилсан намын идэвхтэй гишүүн бөгөөд ардчилсан намд 2002 онд элсэж байжээ. Тэрбээр улстөрд хөл тавьсан тухайгаа нэгэн ярилцлагадаа “Нам улс төрийн амьдралд гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөн хүн бол яах аргагүй Б.Дэлгэрмаа дарга" хэмээж байв.
БАРИМТ 3
Ардчилсан намыг мандан бадарч явах үед Хүүхдийн төлөө үндэсний газрыг толгойлох эрх авсан ч хүүхдийн төлөө бус харин ч хүний хүн гэдгээ батлан харуулсан нэгэн. Тухайлбал, Төсвийн найман сая төгрөгөөр төгөлдөр хуур худалдаж авсан, албан өрөөгөө өндөр үнээр тохижуулсан, албан тушаалаа аваад удаагүй байхдаа 15 ажилтнаа нэгэн зэрэг шахуу халсан зэрэг асуудалд холбогдож явсан.
БАРИМТ 4
Тэрбээр мөн Хөгжлийн банкны дуулианд нэр холбогдсон Ардчилсан намын гишүүдийн нэг. Хөгжлийн банкнаас хамгийн их хэмжээтэй зээл авсан 100 компанийн нэгээр түүний эзэмшилд бүртгэлтэй “Хурдны зам” компани багтдаг аж. Чингис бондоос нийт 19 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэх эл компанийг нь түүний нөхөр Ш.Бат-Энх эзэмшдэг. Мөн Баянзүрх захын эзэн аж.
БАРИМТ 5
АТГ-аас шалгалт хийхэд удаа дараагийн шийдвэрээр өөртөө илүү цагийн хөлс, урамшуулал авсан, өөрийн гар утасны төлбөрт зориулж байгууллагын төсвөөс 2014 онд 898 сая 575 мянган төгрөг, Тамгын газрын даргын ашигладаг утасны төлбөрт 1 сая 545 мянга 183 төгрөг, 2015 онд 398 мянга 781 төгрөгийг тус тусын үүрэн холбооны компанид шилжүүлсэн зөрчил илэрч байв.
Сэтгэгдэл (47)