Франц Кафкагийн тэмцлийн тухай үнэг өгүүлэх захидал дуудлага худалдаагаар зарагдах гэж байна. 1915 онд бичсэн "Хувирал" романаараа алдард гарсан, Прага гаралтай еврей зохиолч тэрбээр богино амьдралынхаа туршид сэтгэлийн түгшүүр, найдваргүй, ганцаардсан мэдрэмжтэйгээ тэмцэж байсан гэлцдэг. Тэр эл байдлаа уран бүтээлдээ тод, томруунаар дүрсэлсэн нь олон.
Түүний 1920 оны хавар бичсэн нэг хуудас захидал Лондон дахь "Sotheby's" дуудлага худалдааны газарт 70-90 мянган фунт стерлинг буюу 115 мянган ам.долларын үнэ хүрэх төлөвтэй байгаа гэнэ.
Энэ нь Кафкагийн сүрьеэгийн эмчилгээ хийлгэж эхэлснээс гурван жилийн хойших үед хамаарна. Даатгалын компанид ажиллаж байсан тэрбээр ажлаасаа үе үе өвчний чөлөө авдаг байсан гэдэг. Улмаар тэр 1922 онд тэтгэвэртээ гарч, хоёр жилийн дараа Вена хотын ойролцоох эмнэлэгт нас баржээ.
"Би гурван жилийн турш юу ч бичээгүй, одоо хэвлэгдэж байгаа нь хуучин зүйл. Надад өөр хийж чадах зүйл байхгүй. Би шинэ зүйл эхлээгүй байна" гэж Кафка герман хэлээр бичсэн захидалдаа дурджээ. Уг захидлын эзэн нь Австрийн яруу найрагч Альберт Эренштейн найз нь байв.
Герман хэлээр бичсэн түүний бүтээлүүд 1945 оноос хойш Герман, Австри улсад дахин хэвлэгджээ. Тэрбээр 1960-аад он гэхэд дэлхий даяар тархсан Германы уран зохиолд асар их нөлөө үзүүлж эхэлсэн. Дуудлага худалдаа 6-р сарын 26-наас 7-р сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Л.Сайнаа