ESPN-ийн хөтлөгч Пэт МакАфи даваа гаргийн тоглолтын үеэр WNBA-ийн шинэ тоглогч Кэйтлин Кларкийг "Цагаан өлөгчин" гэж дуудсандаа уучлалт гуйжээ.
“Би Кэйтлин Кларкийг тэгж хэлэх ёсгүй байсан. Нөхцөл байдал хамаагүй... Хэдийгээр бид шоуны тухай ярьж байгаа ч зарим зүйл хэв хэмжээндээ байх ёстой шүү дээ. Би түүнийг болон эмэгтэйчүүдийг хэтэрхий их хүндэлдэг" гэж МакАфи Даваа гаргийн үдээс хойш өмнө нь X дээр бичжээ.
МакАфи Кларкаас уучлалт гуйхдаа гэмшсэн байдалтай олон зүйлсийг хэлсэн. МакАфи ESPN болон YouTube-ээр цацагддаг нэвтрүүлэгтээ энэ жил WNBA-ын нэр хүнд өсөхөд зөвхөн Кларк л нөлөөлөж байгаа хэмээсэн юм. Кэйтлин Кларк энэ жилийн драфтын нэгээр сонгогдсон, коллежийн нэр хүндээ мэргэжлийн лигт ч дархалж яваа тоглогч билээ.
Л.Сайнаа