Аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлд хулгайлагдсан дөрвөн хүн амиа алдсан болохыг Израилийн арми тогтоожээ.
Газын өмнөд хэсэгт орших Хан Юнист болсон Израилийн цэргийн ажиллагааны үеэр дөрвөн хүнийг хамт байхад нь устгасан гэх сэжүүр олсон байна. Тэдний цогцос олдоогүй, одоог хүртэл Хамас-ынхны гарт байгаа гэж дүгнэжээ.
Эдгээр эрчүүдийг 51 настай Британи-Израиль гаралтай Надав Попплуэлл, 79 настай Чаим Пери, 80 настай Йорам Мецгер, 85 настай Амирам Купер нар гэдгийг тогтоосон. IDF-ийн хэвлэлийн төлөөлөгч, армийн адм Даниел Хагари хэлэхдээ, сүүлийн долоо хоногт цуглуулсан тагнуулын мэдээлэл дүгнэлт хийхэд хүргэсэн. Бид Хамас бүлэглэлийн эсрэг явуулж буй ажиллагааныхаа үр дүнд Хан Юнис дүүрэгт тэд дөрвийг хамт байхад нь устгасан гэж бид дүгнэхэд хүрлээ" гэжээ.
Өнгөрсөн сард Хамас бүлэглэл Надав Попплуэлл Израилийн цохилтын үеэр амиа алдсан гэх мэдээлэл тарсан. Их Британийн Гадаад хэргийн яам эл хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэж мэдэгдсэн ч өнөөг хүртэл түүний нас барсан гэх мэдээлэл батлагдаагүй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)