Австралиас балар эртний "аварга галуу"-ны гавлын яс олджээ. Энэ нь аль хэдийн устаж үгүй болсон аварга том нисдэггүй шувууных юм. Ойролцоогоор 230 кг жинтэй буюу эму шувуунаас тав дахин их жинтэй гэгддэг.
45-50 мянган жилийн настай эл олдвор нь урьд хожид олдсон хамгийн бүрэн бүтэн гавлын яс гэнэ. Мөн судлаачид "Гайхалтай ховор олдвор" нь шувуу ямар байсан талаарх хамгийн бодит ойлголт өгөх болно гэжээ.
32 см урттай уг гавлын ясыг 2019 онд Өмнөд Австралийн алслагдсан бүс болох Каллабоннам нуурын хуурай газраас олжээ.
Олох үед шувууны бүтэн бие чулуужсан шинжтэй байсан нь дэлхий дээрх шувуу судлаачдын сонирхлыг хөндөж байна.
Тэртээ 1913 онд уг шувууны талаарх баримтууд архелогийн судалгаа, хайгуулын хүрээнд олдсон гэдэг. мэдээлсэн энэ зүйлийн цорын ганц мэдэгдэж байгаа гавлын яс нь маш их гэмтсэн бөгөөд анхны яс нь багахан хэмжээтэй байсан тул түүнээс бага зэрэг цуглуулж чадсангүй.
Л.Сайнаа