Өнгөрсөн ням гарагт Мексикийн ерөнхийлөгчийн сонгууль болж, эцсийн дүнгээ зарлав. Улмаар хуучин ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Клаудиа Шейнбаумд баяр хүргэж, ажилд амжилт хүссэн байна.
"Би ялалт байгуулсан Клаудиа Шейнбаумд бүх хайр хүндэтгэлээ илэрхийлэн баяр хүргэж байна. Тэр Мексикийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч байх болно... Манай улсын бас бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон санал авсан Ерөнхийлөгч байх болно. "гэж тэр X сайтад байрлуулсан бичлэгтээ дурджээ.
Лопез Обрадор мөн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бусад нэр дэвшигчид болон Мексикийн ард түмэнд баяр хүргэж, сонгуулийн ирц өндөр байгаад бахархаж байгаагаа илэрхийлэв.
Клаудиа Шейнбаум Даваа гарагийн өглөө эрт Мексикийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа түүний засаг захиргаа бүх Мексикчүүдийг "ялгалгүй" удирдана гэж хэлэв.
"Бидний үүрэг бол Мексик хүн бүрийг ялгаварлан гадуурхахгүйгээр халамжлах явдал юм. Тиймээс олон мексикчүүд бидний төслийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч бид шударга, илүү цэцэглэн хөгжсөн Мексикийг үргэлжлүүлэн байгуулахын тулд энх тайван, эв найрамдалтай байх хэрэгтэй болно" гэж тэр дэмжигчиддээ хэлсэн үгэндээ дурдав.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)